Амжилт бодол санаанаас эхэлнэ | News.MN

Амжилт бодол санаанаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Амжилт бодол санаанаас эхэлнэ

Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ?
Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно .

Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсдөдөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно.
Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг.
Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан.
Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй.

Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье.
Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг:
Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг.
Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно.
Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла.

Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг. Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй.
Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа.
Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно.

Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг.
“Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”.
Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан.
Ажилтай холбоотой бодол санаа нь тухайн хүний тухай, түүний хүлээж болох үүрэг хариуцлагын тухай их зүйлийг хэлдэг гэдэгт та итгээрэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-09 168.115.128.224

bayarlalaa

Avatar

Зочин 2010-07-09 168.115.128.224

bayarlalaa

Avatar

Зочин 2010-07-09 203.250.130.29

Bayarlalaa goy yum

Avatar

zochin 2010-07-09 111.161.12.226

bayarlalaa

Avatar

Зочин 2010-07-09 203.91.112.72

bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж