П.Орхоноос илэрсэн гэх Станозолол гэж юу вэ? | News.MN

П.Орхоноос илэрсэн гэх Станозолол гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

П.Орхоноос илэрсэн гэх Станозолол гэж юу вэ?

П.Орхоноос илэрсэн гэх Станозолол гэж юу вэ?

Туркменистаны бөх Рустем Назаров нь  Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай хэд хоногийн өмнө мэдээ гарч байсан билээ. Тэгвэл Монгол Улсаас “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд "бүдэрчээ". Тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, эерэг дүнтэй хариу сонссон байна. Түүнчлэн өөрийн хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгч, эхний хариу  нь батлагджээ. Шинжилгээний хариугаар түүнээс станозолол гэх бодис илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнд олон хүн харамсч, тэрээр өөрөө ч энэ шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэх асуудал хариулт нэхэж байна. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа  юм. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр П.Орхоны шинжилгээнээс Станозолол гэх бодис илэрсэн талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэгвэл,

СТАНОЗОЛОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Станозолол бэлдмэлийг Америкт 1962 онд хүний хэрэгцээнд зориулан зохиосон ч одоо зах зээлд борлуулагдахаа больсон аж. Станозолол нь маш өргөн хэрэглэгддэг допингийн төрөл юм. Анх 1974 онд Олон улсын олимпийн хороо болон Олон улсын Атластикын холбооноос станозолол болон бусад синтетик бодисууыг хориглож байжээ. Гэсэн ч бодибилдинг, бокс, бөхийн спорт, хөнгөн атлетика, зэрэг спортын тамирчид допинг хэлбэрээр хэрэглэдэг аж. Станозолол бэлдмэлийг 5-10 мг тунгаар ууснаас хойш арав хүртэлх хоногийн дотор шээсээр илрэх боломжтой байдаг гэнэ. Дэлхийн ихэнх оронд ашиглахыг хориглосон бөгөөд цөөн тооны хэдэн улс оронд эмчилгээний зориулалтаар ашиглахыг тусгайлан зөвшөөрчээ. Дээрх бодисыг хүнд цус багадалт, болон бусад эмчилгээнд таблет хэлбэрээр хэрэглэхийг зөвшөөрдөг бол амьтанд булчингийн өсөлтийг сайжруулах, ясны нягтыг нэмэгдүүлэх, ядарсан амьтдыг сэргээхэд булчинд тарих замаар хэрэглэдэг байна. Станозолол нь маш хүчтэй эм тул АНУ-д морин уралдаанд ашигладаг аж.
Тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд гурван жилээр тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ноогдуулдаг . Хэрвээ энэ байдлаараа бол 2020 оны олимп П.Орхоны хувьд хаалттай болж мэдэхээр боллоо. Шинжилгээний хариу болох А, Б сорьцоор баталгаажсан ч Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Дэлхийн бөхийн холбоонд, Дэлхийн бөхийн холбооноос Монголын олимпийн хороонд албан ёсоор мэдээлэл ирүүлэх ёстой. Ингэснээр Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож медалийг хураах, тэмцээний үр дүнг өөрчлөн байр эзлүүлэх зэрэг шийдвэрийг албан ёсоор танилцуулдаг юм байна.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-09-04 66.181.178.92

Odoo zodgoo l taildag baihdaa, tokiogiin olimp ch hudlaa bolloo, ternii daraagiin olimpod chuluut buh olimpiin turul baih eseh ni ergelzeetei, ayagui bol hasagdana daa

Avatar

орхонп 2018-09-04 103.111.68.40

болио энхтөр хосбаяр 2 чамд допинг шахсан биздээ. одоо хүлээн зөвшөөр зүгээр зайл

Avatar

Би байна 2018-09-04 66.181.160.10

манай урдаа барьдаг шилдэг тамирчин охин биздээ бид бүгд мэдэж байгаа. ямар нэгэн гадны нөлөө орсон байна даа тэр охин өөртөө итгэлтэй байгаа шүүдээ ямарч эм тэрэнд хэрэггүй олны нүдэн дээр илт байгаа ямар авъяастай билээдээ бид мэднэ. жинхэнэ гайхалтай барилдаанч охиндоо амжилт хүсье. Үнэн юм үнэнээрээ гарах байлгүй дээ Шийтгэл авах болбол бага л байгаасайдаа залбиръяа

Avatar

zochin 2018-09-04 103.212.119.188

odoo ene gavyat, hudulmuriin baatar zereg tsol hergemee zogsooh tsag ni boljee. sar buriin tsalin ene teriig bur bolimoor yum. neg sain shagnaad l guitsee. yuun hudulmuriin baatar? nasaaraa ulsad zutgesen ahmaduud yu ch ugui baihad.

Avatar

үнэн 2018-09-04 202.9.40.4

Яана даа гэдэг нөхөрт хэлэхэд энд Баянаа аварга ямар хамаа байна. Дэлхийд алдартай Баянаа аваргыг муулж яах гээв. Чи бол Баянаа аваргын х*******ы хуниасанд ч хүрэхгүй шүү дээ.

Avatar

ням 2018-09-04 64.119.20.40

энэ нэг сонин сонин бичээд байгаа хүмүүс монгол мөн үү???нэг ч гэсэн монгол бөх, бүүр хамгийн ирээдүйтэй залуу бөх маань өөрийгөө санаатайгаар хорлох уу? хэн нэгэн монгол нь хоол, цай хийж өгөөд байхад нь итгэхгүй цааш түлхэх үү? харамсмаар юм

Avatar

Зочин 2018-09-04 202.179.27.73

Монгол дахь нэр хүндээ бодоод өрөвдүүлэх гэж хорлогдсон гэсэн үг хэрэглээ биз.

Avatar

Зочин 2018-09-04 202.21.106.148

Хариуцлагагүй нэг хүнээс болж өчнөөн хүний хөдөлмөр,хүч хөлс талаар болж,аягүй бол зарим нь ажилгүй болж ч мэднэ. Хамт явсан багийн тамирчдаа намайг хорлосон гэж нэр хүндийг нь унагаад ямар хэрэг байна даа. Сумьяа шиг шударга өрсөлдөөд уначихна биз

Avatar

ариунаа 2018-09-04 66.181.183.29

одоо тэр сумьяаг хар юу ч барилдаж чадахгүй багаар барилдахад хамгийн түрүүн Үцэвэр ялагдаж байгаам даа тэгээд МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Шүү гадаадад бол манайх шиг ингэж сүржигнэхгүй харин ч олон дахин уралдаан тэмцээнд удаа дараа орж харагдах

Avatar

Зочин 2018-09-04 64.119.20.86

🖕 амаа тат

Avatar

ариунаа 2018-09-04 66.181.183.29

хүн хорлосон гэх юм тийм юм байхгүй шүү цэвэр өөрийн нь хариуцлага

Avatar

ариунаа 2018-09-04 66.181.183.29

больдоо өөрийн гэсэн толгойтой юм байгаа биз дээ ам руу нь лав цутгаагүй байлгүй ямар их итгэл найдвар байлаа өөрөө сайн мэдэж байгаа шүү ямар нэгэн эм явахаасаа өмнө хэрэглэж байсан байна ард түмний өмнө асар их хариуцлага үүрч явсан хүн шүү

Avatar

яана даа 2018-09-04 103.229.122.4

Батцэцэгийн талд үйлчилдэг нөхдүүд хорлосон гэж сонслоо. Чөлөөт бөхийн холбоонд хар Баянаагийн тарьсан хар хор ийм олон жил үйлчлэх гэж дээ.

Avatar

hen bolaa 2018-09-04 66.181.160.18

tuhain holbooni asuudald tes hundlungiin huniig hutgahgui shuu hu, end bol jalgani asuudal bhgui, bailaa gehde jalgan dotroo yari!

Avatar

Зочин 2018-09-04 103.10.23.150

Адуунд өгдөг эмийг тамирчиндаа хэрэглүүлсэн дасгалжуулагч,эмч нараас буруутанг хай

Avatar

Зочин 2018-09-04 103.206.195.163

Хайран, харамсалтай юм боллоо. Одоо яалтай билээ. Бид л хамтдаа буруутай. Бусдаас буруугаа бүү хай.

Avatar

Зочин 2018-09-04 202.21.106.170

Харамсалтай. Манайхан нэгнээ хоролсон гэдэг нь үнэний хувьтай байх. Монголын чөлөөтийн холбоо гэж хоорондоо хэрэлдсэн атаа жөтөө, хов жив гээд үнэхээр арчаагүй газар байдаг. Нэг бол хэн нэгэнд таалагдаагүй, үгүй бол өрсөлдөгч тамирчин, дасгалжуулагч

Avatar

Дэмжигч 2018-09-04 122.201.22.141

ИД ОРГИЛ ҮЕДЭЭ ЯВАА ДЭЛХИЙН АВРАГА ТАМИРЧИН МЭДЭЭЖ ЮУ ГЭЖ Л ӨӨРИЙГӨӨ ХОРЛОВ ГЭЖ . ОЛИМПИЙН НАЙДВАР ШҮҮ ДЭЭ . ХОРЛОГДЧИХ Л БОЛЛОО ДОО ,

Avatar

Зочин 2018-09-04 103.57.92.56

Допинг илэрсэн л бол шийтгэл хүлээнэ. Цээжээ ханхалзуулдаг хүмүүс нэгийг тунгааж олон хүнээс бүү илрээсээ шийтгэл бага оногдуулаасай гэж хүсэх л үлдсэн шүү.

Avatar

zochin 2018-09-04 202.126.88.35

За энэ нэг хэдэн охидуудыг даан ч их далжигнуулаад гавьят баатар болгоод хѳѳргѳѳд байсын. Нѳгѳѳдүүл л дүрдээ ороод юу хийж болно гэж бодсон юм байлгүй дэ. Хэнд хэрэгтэй гэж бѳх мѳх гэж хошуурдаг байна.

Avatar

Зочин 2018-09-04 202.126.88.35

За энэ нэг хэдэн охидуудыг даан ч их далжигнуулаад гавьят баатар болгоод хѳѳргѳѳд байсын. Нѳгѳѳдүүл л дүрдээ ороод юу хийж болно гэж бодсон юм байлгүй дэ. Хэнд хэрэгтэй гэж бѳх мѳх гэж хошуурдаг байна.

Avatar

Зочин 2018-09-04 43.242.243.129

Bosoo buh shude. Yamar n**** ni ataarhaj, hool undans ni hiichevdee.

Avatar

Зочин 2018-09-04 202.131.249.202

Эмч дасгалжуулагч нь уулгаж байгаа. Ээж ааваас нь илүү хамт байж хянадаг хүмүүс мэднэ.

Avatar

Зочин 2018-09-04 119.40.97.6

Энэ охин допинг хэрэглэнэ гэж юу байхав дээ алт авах нь тодорхойл байсан. Харин ямар атаач амьтан нь хоол унданд нь юу хийч вээ? Гадныхан уу эсвэл манайхан өөрсдөө хорлочихов уу?

Avatar

Зочин 2018-09-04 103.10.22.92

Гайхах юубайсан юм.
Өөөрөөс нь ургадаггүй хойно хэрэглэсэн байж таараа.Ххарин идсэн ууснаа мэддэггүы нь сонин байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж