Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй | News.MN

Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Татварын багц хууль хаврын чуулганаар батлагдана гэсэн хүлээлт байсан ч амжаагүй. Ирэх намрын чуулганаар батлагдах болов уу?

-Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард татварын багц хуулиар Сангийн яам, аж ахуй нэгжийн төлөөлөл МҮХАҮТ хамтран өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингээд хуулийн төслөө боловсруулаад, УИХ-д өргөн барьсан. Зургадугаар сарын сүүлээр Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Харин Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль сугарч үлдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүдийн саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж байж чуулган хаахын өмнөхөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Одоо энэ намар гурван хууль батлагдана гэж найдаж байна. Хууль батлагдаасай гэсэн хүлээлт ч их бий. Хууль батлагдсаны дараа 40 гаруй журам гарах ёстой. Тэрхүү журам нь хуулийг хэрэгжүүлэх гол амин сүнс нь болдог. Хоёрдугаарт, өнгөрсөн хаврын чуулганаар татварын багц хуулийг баталсан бол ирэх оны төсвийг шинэ хуулийн хүрээнд боловсруулах байсан. Гэхдээ одоо бол хуучин хуулиар төсвийг боловсруулж байгаа ч шинээр багц хуулийн онцлог чанарыг тусгаж байгаа болов уу гэж найдаж байна.

-Татварын багц хуулийг уул уурхайн салбарт ээлгүй болсон гэх шүүмжлэл байсан. Харин та юу гэж харж байна вэ?

-Ээлгүй гэж хэлж болохгүй байх. Татварын ерөнхий хуулийг 1993 онд баталж байсан. Дараа нь 2007 онд нэг шинэчилсэн. Одоо 10 гаруй жилийн дараа дахин шинэчилж байна. Зах зээл хөгжиж байгаа учраас орчинд нь тохируулж шинэчилж байгаа юм. Ер нь багц хуулийг боловсруулахдаа тухайлсан салбар эсвэл тухайлсан лобби бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж хийдэггүй юм. Өнөөдөр манай уул уурхайн салбар ч жижиг, дунд, том гэж ангилагдана. Жижиг, дундын өнцгөөс харахад энэ хууль бол ашигтай. Харин уул уурхайн том том аж ахуй нэгж бол нийтийн өмчийг түр зуур ашиглаж байгаа гэдэг утгаар нь энд тодорхой хэмжээний механизм байх ёстой.

-Аж ахуй нэгжүүд татварын багц хуулийн төсөлд хэр зэрэг ам сайтай байна вэ?

-Миний мэдэж байгаагаар өргөн цар хүрээтэй хуулийн хэлэлцүүлэг энэ удаагийн татварын багц хуулийн хүрээнд л хийгдлээ. Багц хууль бол усыг нь шавхсан нэлээд ханатай болоод орж ирж байгаа шүү. Цаашид 40 гаруй журам дээрээ ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс хаврын чуулганы эхэнд багц хуулийг батлаасай гэж хүсч байна.

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль бол татвар, төсвийн амин сүнс юм. Татвар авах ёстой гээд аж ахуй нэгжээ хоослоод байж болохгүй. Тиймээс шинэ хуулийн төслөөр дамжуулж аж ахуй нэгжүүдийг хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Аж ахуй нэгж үүсч бий болдог, хөгждөг, мөхдөг. Манай танхимын үндсэн зорилго бол аж ахуй нэгжүүдийг идэр настай хэвээр нь урт удаан байлгах, зах зээл дээр удаан тоглогч байлгахад оршдог. Гэвч одоо хэрэгжиж байгаа хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт байдаггүй. Монголын зах зээл дээр 157 мянган компани байгаагийн бараг 90 хувь нь жижиг дунд буюу 1-9 хүнтэй ажилладаг. Дээрх нь сүүлийн 27 жилд хэдэн зуун мянган компани байгуулагдсан ч зах зээл дээр 30-40 мянган компани тоглолт хийдэг. Яагаад энэ олон компани хөгжихгүй байна вэ гэвэл манай татварын системтэй холбоотой. Өнгөрсөн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 33 мянган аж ахуй нэгж 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг ил гаргасан. Энэ нь ойролцоогоор 34 их наяд төгрөг юм. Манай ДНБ-ийг 27 их наяд гэж тооцдог. Гэтэл ДНБ-ээс хамаагүй их мөнгө хар зах зээл дээр эргэлдэж байсан. Тиймээс одоо үйлчилж байгаа татварын хууль бол аж ахуй нэгжийг ил тод, шударгаар өрсөлдүүлэхээс илүү далд болгоод, жижиг хэмжээтэй ажиллуулах систем рүү оруулчихсан. Аж ахуй эрхэлж байгаа хүн ажлын байр гаргасны төлөө шоронд орж, дарамтлуулж болохгүй.  Үүнийг шинэ хуульд шингээж өгснөөрөө онцлог байгаа юм.

-Аж ахуй эрхлэхэд санхүүгийн үйл ажиллагаа өндөр зардалтай байдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Тийм шүү. Санал нэг байна. Компани болгон мэргэжлийн нягтлан бодогчтой байх ёстой. Компани болгон дөрвөн улиралд аудитаар ордог байх ёстой гэх мэт санхүүгийн зардал их гардаг. Тиймээс хялбарчилсан аргуудыг хэд хэдэн шаттайгаар оруулж, тусгасан. Ер нь татварын багц хуулиас хоёр зүйлийг харах ёстой. Нэгдүгээрт, шударга ёс тогтоож чадаж байгаа эсэх. Хоёрдугаарт, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өсгөж чадах эсэх. Би хувьдаа эдийн засагт хангалттай үр дүн авч ирнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл бид НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж чадсан. Ингэснээр аж ахуй нэгжийн орлогын 70, 80 хувь нь бүртгэгдэж байна. Одоо араас нь хялбаршуулсан татварын систем ороод ирэхээр энэ хоёр чинь хослоод, эдийн засагт эерэг дүн авч ирнэ.

-Татварт өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг хаасан хэрнээ “татвараа төл” гээд шаардаад байдаг. Энэ нь хэр зөв зүйтэй үйлдэл вэ. Аж ахуй нэгжүүдээс энэ чиглэлийн гомдол их ирдэг гэсэн?

-Орлого олж байгаа эх үүсвэрийг хэзээ ч зогсоохгүй байх нь төр болон шүүхийн баримтлах зарчим байх ёстой. Манайх энэ зарчмыг мэддэггүй. Орлогын эх үүсвэрийг хаачихаад мөнгө нэхээд байдаг. Тиймээс татварын багц хуульд орлогыг хаахгүй байх зохицуулалт орсон. Өмнө нь татварын акт тавигдсан компанийг гурван сар хараад, дансыг нь хаадаг байсан.  Одоо бол 24 сар боломж олгож байгаа. Татвар авагч талаас бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг нэг секунд ч зогсоохгүй байх ёстой.  Энэ хандлагыг бий болгохын тулд алхам алхмаар ахиж л байна.          

-Татварын гурван хуулиас гадна НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Хуульд ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?

-Технологийн шинэчлэлтэй холбоотойгоор шинэ заалт орж ирж байгаа. Энэ удаагийн татварын багц хуулийн ачаар татварын систем иргэнд очиж байгаа.  Татвар төлөөд, эрх чөлөөгөө хасуулдаггүй байх философи шингэж өгсөн.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хүннү 2018-09-04 202.179.25.147

Энэ хуулиа хурдан батлах хэрэгтэй. 1000саяаас дооших жилийн орлоготой аААН жилд нэг тайлан гаргах нь зөв байхаа 50 сая чинь бараг хувь хүний орлого шүү дээ. Мөн жигд бүх хүн татвар төлдөг болго. Захууд, хувийн эмнэлэгүүд, халтуурчид ченжүүд байна

xy 2018-09-04 96.69.189.11

yab

Зочин 2018-09-04 96.69.189.11

asugtai nuxtsul-ypt t 10\nbAtalgaagyi bogino t

nyytslal 2018-09-04 96.69.189.11

gADNIIXNii ajliig -XALXABCHIIG XEN xiixeb. yadyychyydiig munguup ilgeene. :XAALT,Xyalzx,NOT.\nBaylagiin Xapaal -AED BATALGAAJYYLAX.

Т 2018-09-04 122.201.31.218

Далд нууц бсан дээрээ үхтэлээ ажлаад татварт шулуулаад дээгүүрээ идчихээр уур хүрээд бх юм. Эсвэл зүгээр нэг төрийн байгууллагад ороод юу ч хийхгүй мануухай бсан дээр. Эсвэл приус аваад хэнд ч дарамтлуулахгүй халтуур хийж замын түгжрэлд хувь нэмрээ о

Т 2018-09-04 122.201.31.218

оруулсан дээх

Зочин 2018-09-04 103.212.119.223

Импортын бараа ни гаалиас авахдаа НӨТ-ийн татвар төлж авдаг.Тэр ни дэлгүүрт тавигдахдаа НӨТ-ийн хасалт хийгддэг учраас тэдэнд хохирол байдаггүй.Үйлдвэрлэгч мөнгөгүй бол зээл авч төлөх болно.Иймээс үйлдвэрлэгч эхний шатандаа дампуурахад хүр ч байна.

Зочин 2018-09-04 103.212.119.223

Үйлдвэрлэгчид бараагаа мөнгөөр борлуулаагүй байхдаа НӨТ-ийн татвар төлдөг ёс Монголд хууличлагдсан байна.НӨТ-ийн хуули н худалдаа,дистербютрүүдэд зориулагджээ.Өөрөөр Урбанис сомпанид зориулагджээ.

Зочин 2018-09-04 103.212.119.223

НӨТ-ийн татварын хуули ни худалдаачидад болон,ченжүүдэд зориулагджээ.Учир ни жижиг,дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараагаа дэлгүүрээр борлуулуулахаар зээлээр өгөхдөө заавал НӨТ-ийн падаан бичиж өгсөнөөр мөнгөө аваагүй байхдаа Татварын өрөнд ордог.

Iзочин 2018-09-04 150.129.143.164

энэ худлаа гар. энэ худлаа гард хятадын БЭЭЖИНгийн нэг дүүргийн хүн амтай тэнцэх 3сая иргэнийг сайхан амьдруулчих ухаан байхгүй. БАРЬСАН ч болно. Худлаа поп. ХУДЛАА гар. хэн ч амжихгүй толгой нь ч хүрэхгүй гэдэг нь батлагдсан.

Наран гэрэл 2018-09-04 182.160.0.218

Энэ хуулийг нь батлаад өгчих хэрэгтэй. Бат -эрдэнэ Билэгт Сүхбат ..... гэсэн гишүүдтэй УИХ -д итгэхэд хэцүү шүү дээ.

Зочин 2018-09-04 103.229.176.130

хууль зөрчсөн л бол ... шоронд хийдэг л байх ёстой

zochin 2018-09-04 64.119.25.42

MONGO TETGEVERTEE GARAHAAR GALT TEREG SONIRHOLTOI BISH

zochin 2018-09-04 64.119.25.42

shudraga busuu

Зочин 2018-09-04 124.158.107.35

ажлын байр гаргаж байвал татвараас зугатаж , хууль зөрчиж болно гэж чамд ямар чөтгөр шивнэв

Батаа 2018-09-04 103.57.92.56

Татварын шинэ хуулийг оюу толгой зэрэг том компанийг жижиг дунд үйлдвэртэй адил татвар төлөхөөр оруулж ирээд унасан. Монголын гол ажил олгогч болсон жижиг дунд үйлдвэрээ зөвхөн дэмжихээр хуулиа өөрчлөх хэрэгтэй.

Татвар төлөгч 2018-09-04 66.181.165.216

Лхагважав дарга сайхан худал залах юм аа ер нь. Манайх татварын газраас дансаа хаалгаж байсан. Буцаагаад нээлгэе, өр төлөх график байгуулаад 6 сарын хугацаанд төлөх хүсэлтээ гаргасан юм. Татварын байцаагч маань надад хууль уншуулж 60 хоног сунгасан.

Зочин 2018-09-04 202.170.84.184

Тэнэг юм уу? Одоогийн татварын хуулиар чинь наад шийтгэл чинь болоод байна. Харин шинэчлэсэн татварын хуулийг батлуулчихвал ингэхгүй ээ гээд байгаам биш үү...

Зочин 2018-09-04 43.228.129.250

Bank sanhuugiin undur huu hamag ashigiig ni zalgij bna. Deer ni ursulduunii huuli bugded tegsh uilchlehgui shuluuhan helehed turiin /tsagdaagiin/ hamgaalalttai nuhduuded davuu erh olgoj bna. Hend gomdol gargah ve dee. Ug ni erh medlee urvuulan \nashig

Зочин 2018-09-04 43.228.129.250

ashiglah gesen zuil zaalt bii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж