Есдүгээр сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын өрнийн зурхай

Есдүгээр сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, санхүү: Шинэ сард танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Хямралын үе танд огтхон ч нөлөөлөхгүй. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоо. Шинэ танилын хүрээ нэмэгдэнэ. Энэ сард харвасан сум шиг л өнгөрнө. Энэ сард өөрийгөө нээх боломж нээгдэнэ. Албан тушаал, цалин орлого нэмэгдэх боломж нээгдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Маш энгийн, тайван уур амьсгал ноёлно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд энэ сард таны хүчин чармайлт ихээхэн шаардагдах болно. Хайр дурлалын гал ассан өдрүүд үргэлжилнэ. Үр хүүхдүүдийн хичээл, хувийн зохион байгуулалтад онцгой анхаарах хэрэгтэй болно. Харин ганц бие хонины ордныхон хайр сэтгэлийн тал дээр тийм ч амжилт олохгүй. Нэг их сайн мэддэггүй хүндээ хэт их найдах хэрэггүй.

Эрүүл мэнд: Идэвх султай сар өнгөрнө. Төлөвлөөгүй уулзалт, архи согтууруулах ундаанаас холуур байхыг зөвлөе. Хэт өөрийгөө гаргуунд нь гаргаж хэтрүүлсэн хэрэглээнээс зайлсхий. Түүний оронд өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн сургалт, дамжаанд явж өөрийгөө хөгжүүл. Сул цагийг бүү хий дэмий өнгөрөө. Аль болох завгүй байж таагүй бодолд бүү авт.

ҮХЭР

Ажил хэрэг, санхүү:  Сарын эхний долоо хоногт маш хурдан өнгөрнө. Хий дэмий, зорилгогүй явах хэрэггүй. Зорилгодоо хүрэх эхний алхам нээгдэнэ. Хариуцлагагүй, хэнэггүй байдлаасаа болж алдаа гаргаж мэднэ. Бүх зүйлийг сайтар төлөвлөж чадвал нэг их асуудалд унахгүй. Хэн нэгэн ойрын хүн итгэл эвдэх магадлалтай байна. Сарын дундуур сэтгэл зовнил таныг зовооно. Энэ үед өөртөө цаг гаргаж сэтгэлээ сэргээгээрэй. Энэ сар шинэ ажил эхлүүлэхэд таатай байх болно. Мөнгөө хурааж элдэв хэрэггүй зүйлд зарцуулахаас зайлсхий. Аливаад нухацтай ханд.

Гэр бүл, хайр дурлал: Хосуудын хооронд үл ойлголцол үүсч магадгүй. Нэг нэгнээсээ уйдах, аль нэг занг нь тэвчихийн аргагүйд хүрнэ. Тиймээс хосууд өөрсдөдөө цаг зориулж хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Харин ганц бие үхрийн ордныхонд хайр дурлалын од гийсэн өдрүүд үргэлжилнэ. Таалагдсан эрэгтэй, эмэгтэйгээ өөрийн болгож чадах ч алдах магадлалтай. Өөрийнхөөрөө байж, тэнэг үйлдэл гаргахаас болгоомжлоорой.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр муугүй байна. Гэхдээ хорт зуршлаасаа салах цаг нь иржээ. Энэ сар та эрч хүчээр дүүрэн байх болно. Спортоор хичээллэж, эрүүл зөв хооллосноор таны сэтгэл санаа, гуниг гутрал ч алга болно гэдэгт итгээрэй.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, санхүү: Ажил, амьдралдаа шинэчлэл хийх цаг иржээ. Жишээ нь ажил дээрээ шинэ төлөвлөгөө, шинэ уур амьсгал бий болгохыг хичээ. Таагүй харилцаатай нэгэнтэйгээ ярилцан эв эеийг олоход тохиромжтой байх болно. Харин орон гэртээ шинэ тавилга эд зүйлс худалдан авч шинэ орчин бүрдүүлэхийг хичээ. Сэтгэл санаа тань сэргэж өөр болохыг та анзаарах болно. Сарын сүүлээр маш чухал зочин танайхыг зорин ирнэ. Тиймээс ямагт бэлтгэлтэй байж, зочинд зориулан гэрээ гийгүүлээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн байдал энэ сар харьцангуй тайван, амгалан байна. Одоо л танд өөртөө анхаарал хандуулах цаг зав гарч ирэх болно. Амралтын өдрөөр амттай хоол хийнгээ буйдангийнхаа өмнө халуун дулаан яриа өрнүүлэн гэр бүлдээ цагаа үргэлж зориулж байх хэрэгтэй. Энэ нь ирээдүйд болох элдэв асуудлыг шийдвэрлэхэд маш чухал дэм болж өгнө.

Эрүүл мэнд:  Хоолны дэглэм барихаар шийдсэн бол энэ сар яг сайхан тохирно. Шинэ ногоо, жимс жимсгэнэ хоол хүнсэндээ голчлон хэрэглэж биеийнхээ хорыг гадагшлуулаарай. Өвөлд бэлтгэлтэй байж амин дэм, уураг, нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэн илүүдэл жингээ хаяж бие хөнгөн сэтгэл тэнүүн алхаарай.

 МЭЛХИЙ

Ажил хэрэг, санхүү: Шинэ эхлэлд бэлтгэлтэй бай. Өөрийгөө нээж, хөгжүүлэх боломж гарна. Хэн нэгэнд таалагдахын тулд хичээдэг зангаа хаях хэрэгтэй. Энэ нь таныг ирээдүйд зовоож мэднэ. Энэ сар таныг адал явдал хүлээж байна. Од эрхэс таны бүтэн сарын туршид ивээлдээ байлгана. Энэ сар мэлхийн ордныхон мөнгө санхүү, хайр дурлалын тал дээр санаа зоволтгүй. Гол нь санаа муутай хүмүүсээс хол яв. Та харилцахад амар хүн ч гэлээ анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ирэх жил ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Ганцаардсан мэт мэдрэмж давамгайлсан өдрүүд үргэлжилнэ. Гэр бүл ойр дотны хүмүүс тань таныг ойлгохгүй байгаа мэт санагдана. Хэт өөрийнхөөрөө зөрүүдлэх гэж зүтгээд хэрэггүй. Энэ сарын сүүлээр танай гэр бүлд маш чухал үйл явдал тохиолдох тул урьдын ганцаардсан, хоосон мэдрэмж арилж гэр бүлийн байдал эргэн хэвэндээ орно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэвч хэт их ажиллах, шөнөжин кино үзэж хонох зэргээс болж ядрах, стресс уур бухимдал үүсч мэднэ. Ажил амралтаа зөв тохируулахыг хичээгээрэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргаж бай. Танд энэ сард илүү эрч хүч шаардсан бокс, спиннинг, аеробекийн төрлийн спорт илүүтэй зохицох болно.

АРСЛАН

Ажил хэрэг, санхүү: Өвөл гэхэд муугүй амжилтад хүрсэн байх бөгөөд нөлөө бүхий хүмүүс танд ашигтай санал тавина. Хувийн амьдрал өөрчлөлт, олон гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Аравдугаар сар гэхэд шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Ажил хэрэг өөдрөг байж, амрах ч завгүй ажиллах бөгөөд ашигтай хэлэлцээр, саналууд бизнесменүүд байнга ирнэ.  Өмнөх жилүүдэд байгаагүй санхүүгийн амжилтад хүрнэ.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын тал дээр гэнэтийн бэлгээр дүүрэн байх хэдий ч сонголтоо хийх хүндхэн сорилттой тулгарна.

Эрүүл мэнд: Ханиад шуухнаа, даарч хөрөхөөс болгоомжил. Цаг агаар хүйтэн ч биш дулаахан ч биш байгаа тул хувцсаа тохируулж явахыг зөвлөе. Дархлаагаа дэмжиж биеэ тордоорой.

ОХИН

Ажил хэрэг, санхүү: Ажлын үр дүн, бүтээмж шаардсан сар байх болно. Хамт олны дунд дунд амжилт олно. Бүтээлч байдлаа илэрхийлэх хэрэгтэй болно. Аль ч салбарт өөрийгөө сориод үзэж болно. Санхүүгийн байдал тогтвортой байна. Харин сарын сүүлээр  гэхэд мөнгөний урсгал эрс нэмэгдэнэ. Тооцоолоогүй зардал гарч магадгүй тул бэлтгэлтэй бай. Найр хурим, үдэшлэг цэнгүүнд уригдана.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та хүссэнээрээ аашлах ч танд хайртай хүмүүс тун ч тэвчээртэй байх нь. Ганц бие үхрийн ордныхныг хайр дурлалын тэнгэр ивээнэ. Гэр бүлтэй хүмүүс хардалт гэх таагүй дайралттай учирч мэднэ. Гэлээ ч санаа зовних хэрэггүй, таны хайрласан хүн хэзээ ч таныг орхихгүй.

Эрүүл мэнд: Хөдөлгөөнгүй байснаас нуруу, хүзүү хөших тул бариа засал хийлгэхэд тохиромжтой байх болно. Сардаа хоёр удаа ч юм уу боломжтой үедээ агаар салхинд гарч, уулаар алхаж энергийн солилцоогоо нэмэгдүүлээрэй. Ил галын дэргэд сууж энерги аваарай.

 ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, санхүү: Санхүүгийн тал дээр амжилттай байна. Гэхдээ ямааны мах халуун дээрээ гэдэг үг байдаг даа. Аливаа ажлыг хойшлуулалгүй хий. Шинэ санаа орж ирэх тусам сайн. Энэ сар таны аливаа эхлэл бүрийг дэмжинэ. Биелшгүй мэт санагдах төлөвлөгөө ч бүтэмжтэй байж, гайхалтай үр дүнд хүрнэ. Үүний тулд аливаа эргэлзээгээ авч хаях хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлтэй жинлүүрийн ордныхон ханьтайгаа харилцах харилцаагаа сэргээн, бүл нэмж, байр сууцаа томруулахаар ярилцана. Ганц бие жинлүүрийн ордныхон хайртай хүнтэйгээ учирч, хуримын ёслолдоо ч бэлдэж эхлэх нь.

Эрүүл мэнд: Энэ сард жинлүүрийн ордныхон өвчин хууч тусахгүй ч зарим дүрэм журмыг мөрдвөл өөрт нь л хэрэгтэй. Амттаны хэмжээг нь тааруулж, согтууруулах  ундааг зөвхөн баяр ёслолоор хэрэглэн, харин бусад төрлийн хорт зуршлаа ор мөргүй март. Мөн цэвэр агаарт гүйвэл эрүүл мэндэд тустай.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, санхүү: Эрсдэл гаргаснаар та буруудахгүй, ихээхэн амжилтад хүрч мэднэ. Мөнгө санхүүгийн тал дээр ч одтой байна. Та хурдтай бас мэриймтгий нэгэн. Харин амжилтын хажуугаар хурдтай давхин өнгөрчхөв өө. Амжилт таны хажуухан талд чимээгүйхэн зогсож байна. Энэ сар эхлүүлэх аливаа ажил хэрэг гайхалтай үр дүнд хүрнэ. Ингэснээр хамт олны дундах таны нэр хүнд эрс өснө.

Гэр бүл, хайр дурлал: Хилэнцэт ордныхон өөрт нь сонирхолтой санагдсан ажил шүүрч авбал өөр хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Гэхдээ энэ сард  эрсдэлтэй газраас холхон бай. Чухал хүмүүстэй танилцана, тэдгээр хүмүүс амжилтад хэрхэн хүрэхийг мэддэг тул тэдний зөвлөгөөг анхааралтай сонс. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Харин ээж аав, өөр ахмад настай хамаатан садандаа халамж анхаарал тавих хэрэгтэй болно. Таны хань өдөр бүр таныг баярлуулснаар та аахар шаахар асуудлуудыг мартана.с

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ санаа зовних хэрэггүй. Цорын ганц асуудал нь залхуу зан байх нь. Үүнтэйгээ тэмц, өдөр бүр цэвэр агаарт зугаалж хэвш.

НУМ

Ажил хэрэг, санхүү: Энэ сар ажил мундахгүй их байна. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэх нь танд таалагдахын дээр муугүй шагнал авна. Салбар бүрд авьяасаа гайхуулах боломж гарна. Сонголт хийхдээ зөн совиндоо итгэ. Таныг амжилтаа ахиулж байх зуур өрсөлдөгчид тань гараанаасаа ч гараагүй, таныг гүйцэж очно гэдэг итгэлээ хэдийн алдсан байна.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн амьдрал ч сонирхолтой, сайхан үйл явдлаар дүүрэн байна. Гэр бүлийн тал дээр асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь байнгын ийм амгалан байдлаас уйдахгүй байх хэрэгтэй. Гэр бүлдээ зориулан баяр зохион байгуулж, хүүхдүүдээ эрхлүүлэх ямар нэг зугаа, тоглоом бодож ол.

Эрүүл мэнд: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч та хэт мэдрэг байна. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байж, тэдэнтэй цөөхөн хором ярилцахад л тэд танд долоо хоног хүрэлцэхүйц хэмжээний эрч хүч өгнө. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.

МАТАР

Ажил хэрэг, санхүү: Чухал шийдвэр гаргасны үр дүнд шинэ боломж гарч ирнэ. Тус дэм хүргэсэн хүмүүсээ хэзээ ч бүү март. Багахан бэлэг сэлт бэлэглэсэн ч болно. Ажлын дарга тань маш том хүргэсэн бол түүнд чин сэтгэлээсээ баярлаж хариуг нь барих хэрэгтэй. Хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг нь  таны давуу тал. Гэвч хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод үнэлэмжээ алдаж мэднэ. Энэ сард таныг амжилт бүтээл дүүрэн сар хүлээж байна.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын асуудалд таагүй, аз одгүй өдрүүд үргэлжилнэ. Хэт төгс хүн эрэлхийлдэг зан тань амжилтад хүргэхгүй. Гэхдээ матрынхан өөрт таалагдсан хүнээ өөрийн болгож байж санаа амардаг зантай. Тэдний сэтгэл нийцэх хүн энэ сард гарч ирж мэднэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал илүүтэй давамгайлна. Асуудалгүй сар байх болно.

Эрүүл мэнд: Уйтгар гунигтай үе ирвэл гэрийн тэжээмэл амьтантай бол. Тэд таны сэтгэл санааны байдлыг өргөнө. Гол нь харшилтай эсэхээ сайтар мэдэж байж амьтан тэжээгээрэй. Мөн ямар ч ашиг тусгүй, илүүдэл зардал гаргадаг хорт зуршлуудаасаа салахаа мартав.

ХУМХ

Ажил хэрэг, санхүү: Эрсдэлтэй шийдвэр гаргах болно. Ажлаа гүйцэлдүүлэхэд зайлшгүй танилын хүрээ шаардлагатай болно. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Гэлээ гээд гараа хумхиад суувал юу ч олохгүй шүү дээ.  Энэ жил зөн совиндоо итгэн аливаа асуудлыг шийдэхэд тохиромжтой. Энэ сард таныг зөн совин илүүтэй нэмэгдэнэ. Энэ намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хумхын ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Энэ харилцаанаас өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудал гарсан даруйд эмчид ханд. Өөрөө өөрийгөө эмчлэх , эсвэл өвчний шинж тэмдгүүдийг тоохгүй орхисноор өвчин даамжирч магадгүй.

ЗАГАС

Ажил хэрэг, санхүү: Санаа зовсон, итгэлгүй байдал давамгайлна. Энэ үед гэр бүлийн дэмжлэг маш их тус дэмээ өгнө. Аливаа асуудлыг шийдвэрлэх эсвэл шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол хэт бодолгүй зоригтой алхам хий. Эрч хүчтэй байж урагшлахыг хичээгээрэй. Аливаад ул суурьтай зан хэдий сайн ч зарим үед эрчтэй зан хэрэгтэй үе бий.

Гэр бүл хайр дурлал: Ганц бие загасны ордныхонд гэнэтийн болзоонд явах урилга ирнэ. Аль эсвэл хэн нэгнээс баглаа цэцэг, гэнэтийн бэлэг ирнэ. Энэ нь таныг төөрөгдүүлж чухал сонголтын өмнө аваачна. Шинээр танилцаж байгаа бол түүнтэй халуун дулаан яриа өрнүүлж хувь хүн талаас нь таньж мэдэхийг оролд. Гэвч гэр бүлдээ цаг зарцуулж тэднийг  баярлуулж хамт цагийг өнгөрөөхөө мартуузай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Арьс, үс өнгөө алдаж эмчилгээ шаардана. Өөрт тохирсон шинэ бүтээгдэхүүн туршаад үзээрэй. Өөрчлөлт хийхэд гэмгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж