Домогт тамирчин Владислав Александрович Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Домогт тамирчин Владислав Александрович Монголд айлчилна

Домогт тамирчин Владислав Александрович Монголд айлчилна
hockey

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын хоккейн холбооны урилгаар манай улсад айлчлах ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Хоккейн холбооны ерөнхийлөгч, хоккейн спортын домогт тамирчин Владислав Александрович Третьяк маргааш “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана. Хоккейн спортыг сонирхогч фенүүд нь 2018 оны есдүгээр сарын 04-ний 09:00 цагаас Туушин зочид буудлын Сүлд танхимд хүрэлцэн ирж чөлөөтэй ярилцаж, хамт зургаа татуулах боломжтой юм.

Владислав Третьяк нь Олимпийн гурван удаагийн аварга, нэг удаагийн мөнгөн медальт, 10 удаагийн дэлхийн аварга, NHL Challenge Cup болон Канадын Цом тэмцээний аварга багийн бүрэлдэхүүнд үндсэн хаалгачаар тоглож байсан нэгэн билээ. Олон улсын хоккейн холбооноос түүнийг спортын ертөнцийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг 6 хаалгачийн нэгээр тодруулсан байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж