Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/210 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар зөвлөмж, ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г гэрээний үндсэн дээр гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг шалгаруулан, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан 7 аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага,16 хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” сургалт боллоо.
Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-ний онцлог анхаарах асуудлын тухай, Өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний тоо, хөрөнгийн хэмжээг тодорхойлох аргачлалын тухай, Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Гулзат гэрээний биелэлт,тайлан гаргах тухай мэдээлэл тус тус хийв.
Сургалтанд оролцсон Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээг үзүүлэх байгууллага “СОНГИНО БИЕ ДААН АМЬДРАХ ТӨВ” ТББ, Зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх байгууллага “ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО” ТББ ,Түр байрлуулан асрамжлах үйлчилгээг үзүүлэх байгууллага “ӨЛЗИЙТ-АСАР” ТББ, Сэргээн засах,өдрийн үйлчилгээ үзүүлэх байгууллага “АЧЛАЛТ ОРЧЛОН” ХХК, САЙЖАВ ОЮУ” ХХК , Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага “ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВ” ТББ,Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг үзүүлэх байгууллага “ХАГАН БОГДА “ НҮТББ-ын захирал,тэргүүнүүд байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж санал хүсэлтээ хэлэв.
Тус сургалтыг зохион байгуулснаар мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын ажилтнууд, ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г үзүүлэх мэдлэг чадвартай болж хамтран ажиллах сайхан эхлэл тавигдсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ