Хойд Солонгос хөлбөмбөгийн цэнгэлдэхтэй болно

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хөлбөмбөгийн цэнгэлдэхтэй болно

Хойд Солонгос хөлбөмбөгийн цэнгэлдэхтэй болно

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барих тушаал буулгасан. Тодруулбал, тэрбээр өөрийн төрсөн Вонсан мужид зөвхөн хөлбөмбөг тоглох зориулалттай цэнгэлдэх хүрээлэнг хоёр Солонгосын спортын солилцооны хороотой хамтран барьж байгуулахаар болжээ.

Спортын солилцооны хорооны гүйцэтгэх захирал Ким Күин Сүнгийн хэлснээр хөлбөмбөг тоглох ногоон талбайтай, 15-20 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны гуравдугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьж буйгаа ярьсан байна. Учир нь 2019 оны тавдугаар сард олон улсын сайн санааны спортын арга хэмжээ  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Удирдагч Ким Жон Ун засгийн эрхийг барьснаас хойш спортоор дамжуулж эх орны эв нэгдлийг бэхжүүлэхэд ихэд анхаарч буй. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сард Физик болон Спортын зөвлөх хороог байгуулжээ. Мөн аавынхаа залгамж халааг авснаас хойш удирдагч Ким Жон Ун Вонсан мужид байгуулагдаж буй Калма олон улсын нисэх онгоцны буудал болон Калма аялал жуулчлалын бүсийг идэвхтэй хөгжүүлж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж