Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.
Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй "Буман" компанийн барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар үсрэх гэж байжээ. Тэд "барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй" гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.
Эх сурвалж: ЦЕГ
Холбоотой мэдээ