УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийж, хуралдаан 5 цагийн турш хаалттай горимоор үргэлжилснээр дөнгөж сая завсарлалаа. Эл хуралдаанаар эдийн засгийг сэргээх тухай ярьсан гэх мэдээлэл байна.
Хаалттай хуралдаан завсарласны дараа УИХ чуулганы хуралдаанаа үргэлжлүүлж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нар харьяалагдах болж байна.
Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ 2014 оны чуулганы нэгдсэн хуралдаанаа отголууллаа.
Г.НАРАН