Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов.
- УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
- 1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.
- 2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2018 оны эхний 7 сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
- 3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
- 4. Гадаад худалдаа
2018 оны эхний 7 сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
2018 оны эхний 7 сарын байдлаар экспортод 4,116.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 596.4 (16.9%) сая ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.8%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 53.7%-ийг БНХАУ-д, 46.0%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортлосон байна. Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.3%, Их Британид 3.8%, ОХУ-д 1.2% тус тус ногдож, нийт экспортын 97.3%-ийг дээрх орнууд эзэлж байна.
Импорт
2018 оны эхний 7 сарын байдлаар импортоор 3,265.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 929.0 (39.8%) сая ам.доллараар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9%, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4%, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604.0 сая ам.доллар буюу 82.7%, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8%, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1 сая ам. доллар буюу 6.3%-ийг тус тус эзэлж байна.
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
2.1. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3197 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Тоо | Хувь | Гектар | Хувь | Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь | |
Нийт | 3197 | 100% | 9 462 398.96 | 100% | 6.0% |
Хайгуулын | 1537 | 48,1% | 7 887 087.88 | 83.4% | 5.0% |
Ашиглалтын | 1660 | 51.9% | 1 575 311.08 | 16.6% | 1.0% |
2018 оны 7 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
- Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
- Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-24
- Тусгай зөвшөөрлийн сунгалт-28
- Талбай буцаан өгсөн тусгай зөвшөөрөл-7
2.2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс зарлаад байна.
- ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Газрын тосны олборлолтын чиглэлээр:
2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож, экспортлон Улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй болно.
2018 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар 4.20 сая баррель (569 мянган тонн) тос олборлож, 4.11 сая баррель (558 мянган тонн) экспортлож, төлөвлөгөөний биелэлт 50.71%-тай байна. 2018 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, 60.9%-ийн гүйцэтгэлтэй байна.
2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,7 сая баррель газрын тос олборлож, экспортлохоор байна.
Дэлхийн зах зээл дээр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 592 ам.доллар буюу баррель нь 78,02$ ханштай байгаа нь өнгөрсөн сарын мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 6.6 хувиар өссөн байна.
- Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр:
2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.
Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
ОХУ-аас Монгол Улсад 09 дүгээр сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж, өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байна.
- САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1. “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал”-ыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төслийн даалгаврыг боловсруулав. Мөн тухайн заавар боловсруулах үйл ажиллагаанд хяналт тавьж дүгнэлт гаргах редакцын зөвлөл байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалыг батлуулж, тушаалын хэрэгжилтийн хүрээнд холбогдох албан бичгийг ШУТИС, Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт албан бичгээр хүргүүлсэн.
4.2. ЭБМЗ-ийн “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаан:
- “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх ЭБМЗ-ийн салбар хуралдаануудаар хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн 82 тайланг хэлэлцүүлсэн. Үүнд: Алтны шороон орд-37, алтны үндсэн орд-5, ховор металлын орд-1, газрын ховор-1, нүүрс-9, хайлуур жонш-5, шохойн чулуу-4, барилгын чулуу-12, элс-хайрга-3, элс-1, шавар-1, кварц-3 /2018.08.13-ны өдрийн байдлаар/.
- “Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн.
4.3. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:
- “Алт-2″ Үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/90 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор орон нутгийн хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэхтэй холбоотой үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Ийгл ТВ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн баг нь НҮБ-ын санаачлага, дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Орхонтуул сум, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт 2018.08.20-ноос 2018.08.27-ны өдрийг дуустал ажилласан.
- "Алт-2" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас зохион байгуулсан "Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа" аяны хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудын хамтарсан уулзалтад оролцож "Алт-2" үндэсний хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа тулгамдсан асуудлуудын талаар санал солилцсон.
- Алтны үйлдвэрлэлийн салбарын татварын орчныг тогтвортой болгох зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн АМГТГ-ын УУҮТХэлтэст ирүүлсэн сүүлийн 2-3 жилийн уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэл, алт тушаалтын байдалд судалгааны ажлыг хийж дууссан.
- Монголбанк 2018 оны 07 дугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2018 оны 7 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байсан байна.
4.4. Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нууцаас гаргаж, олон нийтэд ашиглуулах боломжтой боллоо
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3 дахь хэсэг, Тагнуулын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1196 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/112 тоот тушаалыг үндэслэн:
Ø Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргаж, ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэлээ. Росгеолфондоос хүлээлгэн өгсөн эдгээр тайлангуудыг сканнердаж CD төхөөрөмж дээр буулгаж ирүүлсэн бөгөөд архивын боловсруулалт хийж, цаасан дээр буулган хавтаслаж бэлдсэний дараа Номын сангаар дамжуулж үйлчилгээнд гаргах боломжтой болно.
- ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
5.1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ли Жихөний урилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх, Бугат, Ордос хотууд, Баяннуур аймагт 2018 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд ажиллав.
Энэ үеэр саяхан батлагдсан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжих дэд бүтцийн төслүүд, нүүрс-химийн, нүүрс угаах үйлдвэрүүд байгуулах талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар Баяннуур хотын удирдлагуудтай уулзалт хийлээ.
5.2.Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн IV хуралдаанд УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцож, уул уурхайн хамтын ажиллагааны талаар ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй санал солилцож, зарим саналыг тавьлаа.
5.3.2018 оны 09 дүгээр сарын эхний долоо хоногт буюу 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд “Coal Mongolia 2018”, 06-07-ны өдрүүдэд “Minerals and Mining Business Summit” арга хэмжээнүүд Улаанбаатар хотод болно. Гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулагч, хамтран ажиллаж буй байгууллагуудтай харилцан ойлголцолд хүрэхэд эдгээр арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: УУХҮЯ
Холбоотой мэдээ