Шатахууны 38 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Шатахууны 38 хоногийн нөөцтэй байна

Шатахууны 38 хоногийн нөөцтэй байна

Он гарснаас хойш хэд хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний А-92 шатахууны 1820 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тэгвэл наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.

Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, АИ-92 автобензин 1888 төгрөг, АИ -95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. ОХУ-аас Монгол Улсад есдүгээр сард импортлох АИ-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллараар нэмэгдэхээр төлөвтэй байгаа аж.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж