Хамт архидан нэгнийхээ аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Хамт архидан нэгнийхээ аминд хүрчээ

Хамт архидан нэгнийхээ аминд хүрчээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэг иргэн гэртээ хоолойгоо хэрчүүлж нас барсан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр тус дүүргийн 16-р хороонд оршин суух 50 настай эрэгтэй хоолойндоо шархадсан байдалтайгаар амь насаа алдсан байна. Уг хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгахад Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Б гэгч ууж байсан архиныхаа шилээр зүсэж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан болох нь тогтоогджээ. Улмаар Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж саатуулан шалгаж эхлээд байна. Талийгаач болон сэжигтэн нар нь олон хоногийн турш хамт архидан согтуурсан гэх ба хоорондоо маргалдсаны улмаас ийнхүү нэгнийхээ амь насыг хохироожээ.

Э.БУРАМ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж