Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Идэвхтэй амьдралын хэв маяг – Эрүүл ирээдүй” уриатай “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг есдүгээр сарын 2-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.
Спорт, урлагийн өдөрлөгийн үеэр классик пауэрлифтингийн шилдэг тамирчдын тэмцээн, эмнэлгийн анхан шатны үйлчилгээнүүд үнэ төлбөргүй хийгдэж, спортын байгууллагууд, спортын холбоод үйл ажиллагаагаа танилцуулан, үзүүлэх тоглолтуудыг өдрийн турш зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороод байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна, спортын 10 төрлөөр 600 иргэнийг хамруулан үзүүлэх тоглолтууд хийлээ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ