Азийн наадмыг зохион байгуулагчид түүхэн амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Азийн наадмыг зохион байгуулагчид түүхэн амжилт тогтоолоо

Азийн наадмыг зохион байгуулагчид түүхэн амжилт тогтоолоо

“Жакарта-Палембан-2018” Азийн спортын XVIII наадам 8 сарын 18-аас 9 сарын 2-ны хооронд 15 хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Азийн наадамд “шар” тивийн 45 улс оролцсон бөгөөд нийт 37 улс ямар нэгэн медаль хүртсэн бол Бангладеш, Бутан, Бруней, Зүүн Тимор, Йемен, Мальдив, Оман, Палестин болон Шри-Ланка улсын баг тамирчид медальгүй нутаг буцсан.

Азийн наадмыг “уламжлалын” дагуу Хятадын баг тамирчид 132 алт, нийт 289 медаль хүртсэн амжилтаар илт тасархай тэргүүлсэн бол Япон, Өмнөд Солонгосын баг тамирчид удаалсан. Харин зохион байгуулагч Индонезийн баг тамирчид “дошин” дээрээ 31 алт, 24 мөнгө, 43 хүрэл нийт 98 медаль хүртсэн амжилтаар 4-р байранд бичигдлээ. Энэ амжилт нь Индонез улсын Азийн наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болж байна. Индонез улс дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадмаас 4 алт, нийтдээ 20 медаль хүртэж байсан бол энэ жил нутагтаа 78-аар ахиулж 17-р байраас 4-р байр руу 98 медальтай бичигдлээ. Энэ бол нутагтаа зохион байгуулахын давуу тал, тамирчдын сэтгэлзүй ямар өндөр түвшинд байсныг харуулж байна. Индонез улс 1962 оны Азийн наадамд медалийн тоогооор 77 медаль хүртсэн амжилтаар 2-р байранд бичигдэж байсан түүхтэй. Харин тухайн үед медалийн чанараар 2-рт бичигдэж байсан бол энэ удаа 4-рт бичигдсэн. Гэхдээ энэ жил хүртсэн медалийн тоогоор 1962 оны Азийн наадмаас даруй 21-ээр ахиулсан үзүүлэлт юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж