“Азийн эрч хүч” уриан дор явагдсан Азийн спортын XVIII наадам Индонезийн Жакарта болон Палембан хотуудад 16 хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө. Азийн XVIII наадамд Монгол улс спортын 30 төрөлд 269 тамирчин оролцуулж 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 25 медаль хүртэж 16-р байранд бичигдэж түүхэн амжилт үзүүлсэн байна.
АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
- Э.Бэхбаяр – чөлөөт бөхийн эрэгтэй 57 кг
- П.Орхон – чөлөөт бөхийн эмэгтэй 62 кг
- Э.Цэндбаатар – бокс эрэгтэй 60 кг
- Г.Нандинзаяа – буудлага эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалын дасгал
- Г.Наранцэцэг – самбо эмэгтэй 48 кг
МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН:
- Ш.Түмэнцэцэг – чөлөөт бөх эмэгтэй 68 кг
- Г.Алтанбаган – жүдо эрэгтэй 90 кг
- Ө.Дүүрэнбаяр – жүдо эрэгтэй +100 кг
- Б.Чинзориг – бокс эрэгтэй 64 кг
- Ч.Нарантуяа – буудлага эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалын дасгал
- Ш.Эрдэнэбаатар – самбо эрэгтэй 52 кг
- Б.Ойдовчимэд – самбо эмэгтэй 48 кг
- Б.Баасанжаргал – кураш эмэгтэй 68 кг
- О.Мөнхцэцэг – кураш эмэгтэй 78 кг
ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
- О.Үйтүмэн – чөлөөт бөх эрэгтэй 86 кг
- Э.Сумъяа – чөлөөт бөх эмэгтэй 53 кг
- А.Батцэцэг – чөлөөт бөх эмэгтэй 57 кг
- О.Ууганбаатар – жүдо эрэгтэй 91 кг
- Л.Отгонбаатар – жүдо эрэгтэй -100 кг
- М.Уранцэцэг – жүдо эмэгтэй 48 кг
- Д.Сумъяа – жүдо эмэгтэй 57 кг
- Ц.Наранжаргал – жүдо эмэгтэй 70 кг
- Г.Нандинзаяа – буудлага эмэгтэй 10 м-н урт буу
- Ц.Батцэцэг – самбо бөх эмэгтэй 68 кг
- Ц.Удвал – жюү-жицү эмэгтэй 62 кг
Ийнхүү Монголчууд Азийн XVIII наадамд түүхэндээ анх удаагаа хамгийн олон спортын төрөлд, хамгийн олон тамирчнаа оролцуулж хамгийн олон медаль хүртлээ. Өмнө нь 2014 онд Инчоны Азийн наадмаас 5 алтан медаль хүртэж Азийн наадмаас алтан медаль хүртсэн амжилтаараа шинэ амжилт тогтоож нийтдээ 21 медальтай ирж байсан бол энэ ажил алтын тоогоо давтаж медалийн тоогоо 4-өөр ахиулжээ.
Б.БЯМБАБАЯР