БНСУ: Израилийн ерөнхийлөгчийн айлчлалаас татгалзаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

БНСУ: Израилийн ерөнхийлөгчийн айлчлалаас татгалзаагүй гэв

БНСУ: Израилийн ерөнхийлөгчийн айлчлалаас татгалзаагүй гэв

Өмнөд Солонгосын засгийн газар Израилийн ерөнхийлөгч Реувен Ривлинийг ирэх сард Сөүлд айлчлахыг нь болиулсан тухай мэдээлэл Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Израилийн төрийн мэдлийн англи сайтад ‘’БНСУ ямар ч тайлбар өгөлгүй Израилийн ерөнхийлөгчийн ирэх сард Сөүлд хийх айлчлалыг цуцалж, татгалзсан хариу өгсөн’’ гэж мэдээлсэн аж.

Харин БНСУ-ын Гадаад хэргийн яам үүнд тайлбар өгч ‘’Ямар ч татгалзсан хариу өгөөгүй. Дээд хэмжээний уулзалтын товыг хэлэлцэхээр хоёр улсын төлөөлөгчид уулзалт зохион байгуулсан. Удахгүй уулзалтын тов зарлагдана’’ гэжээ. Үүнтэй холбоотойгоор Израилийн Гадаад хэргийн яамнаас Өмнөл Солонгос бол Азийн орнууд дундаас манай улстай хамгийн ойрын холбоотон улс хэмээн онцолж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Koreatimes 

Т.Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж