"Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

"Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

"Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын алба хоорондын уулзалт  өнөөдөр /2018.09.03/Сангийн яамны уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны газар нутгаар хиллэдэг боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор боомтуудыг ижил түвшинд хөгжүүлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчилж адил түвшинд хүргэх, хоёр орны гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцжээ.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын бүтээн байгуулалт, "Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т нэмэлт оруулах тухай, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул-Өлзий хилийн боомтын чиглэлийн тусгай зориулалтын авто замыг бүтээн байгуулах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь нар Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж