Богд ууланд самар түүж явсан хүүхдүүд модон дунд эрэгтэй хүний цогцос байсныг олж, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр буюу 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийхэд 29 настай, эрэгтэй А болохыг тогтоосон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Богд уулын Цэцээ гүний ойролцоо энэ оны хоёрдугаар сард төөрсөн аж. Ингээд гар утасны дугаарыг шалгаад хамгийн сүүлд Онцгой байдлын байгууллага руу утасдсан нь батлагдсан юм байна. Харин онцгойгийнхон үүнд хариуцлагагүй хандаж, Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэнтэй холбогд гээд орхисон гэх мэдээлэл байгаа бололтой. Мөн талийгаачийг гаднын ямар нэг нөлөөгүй, хөл гар нь хугарсан шинж тэмдэг байхгүй, осгосноос нас барсан бололтой гэж урьдчилсан дүгнэлт гарсан гэнэ. Тухайн үед талийгаачийг улсын хэмжээнд хайсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийг зогсоосон байжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ