"Сууж байгаа буйдангаасаа босоод дуугар"

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

"Сууж байгаа буйдангаасаа босоод дуугар"

"Сууж байгаа буйдангаасаа босоод дуугар"

Герман улсын Гадаад харилцааны сайд Хейко Маас ард иргэддээ хандаж арьс өнгөний ялгаварлал, улс төрийн хэт үзлийн эсрэг тэмцэх уриалга гаргажээ.

“Сууж байгаа буйдангаасаа босоод дуугар! Бид улс төрийн хэт үзлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Бууж өгч болохгүй. Неонацист болон еврейчүүдийг гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байгаагаа үгээр биш үйлдлээр харуулах ёстой. Ингэсэн цагт Герман улсын нэр хүнд гаднынхныг ялгаварладаг үзлээс ангижрах болно. Хэрэв өнөөдөр Адольф Хитлерийн ёслолыг гадаа гудамжид үйлдэж байвал энэ бол манай улс орны хувьд том шившиг” хэмээн Хейко Маас Билд ам Соннтаг сонины Ням гаригийн дугаарт ярьжээ.

Германы Чемнитз хотноо болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон нео-наци нар

Германы зүүн бүсэд орших Чемнитз хотод өнгөрсөн Бямба гаригт /2018.09.01/ 35 настай Германы иргэнийг хоёр цагаач хутгалснаас болж хэт үзэлтнүүд жагсаж улмаар эмх замбараагүй байдал үүсгэсэн. Жагсаалд 800 гаруй хүн оролцож цагдаагийн албан хаагчдад халдаж мөн цагаач гэж харагдах гэм зэмгүй хүмүүс рүү “Бид бол хүн”, “Та нар энд байх ёсгүй” хэмээн орилж бухимдал, эсэргүүцлээ үзүүлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж