Хятадын нэрт жүжигчин Фан Бингбинг улс төрийн орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Хятадын нэрт жүжигчин Фан Бингбинг улс төрийн орогнол хүсчээ

Фан Бингбингийг ''ХуанЖу Гэг'' киноны Жин Суо шивэгчин, ''X men: Days of Future Past'' киноны Blink-ийн дүрээр нь мэддэг билээ

Хятадын нэрт жүжигчин Фан Бингбинг улс төрийн орогнол хүсчээ

Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг олон сая долларын татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд шуугьж эхэлсэн юм. Тэгвэл тэрбээр АНУ-ын Лос Анжелесын цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн тухай Сингапурын "The Straight Times" сонин мэдээлжээ. Өдгөө 36 настай жүжигчин татварын хэргээс болж Хятадаас зугтаж болзошгүй тухай тус сонинд дурдсан байна.

Хятадын нэрт жүжигчин, зодооны урлагийн мастер Жэки Чан хүртэл орогнол хүсэхэд нь тусалсан тухай мөн дурдсан аж. Фанг  бүсгүйг АНУ-д нүүж очиход нь тусалж, татвараас зайлсхийж улс төрийн орогнол хайхад нь Жэки Чан зөвлөгөө өгч тусалсан гэжээ. Гэвч жүжигчний хэвлэлийн төлөөлөгч ‘’Чан үүнтэй ямар ч холбоогүй’’ гэсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр  Хятадын алдартай телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг татвараас зайлсхийсэн гэж олон нийтийн телевизээр мэдэгдсэн аж. Юнъюань "Гар утас 2" киноны зураг авалтын үеэр "Арга билэг" гэсэн хоёр гэрээг байгуулсан. 60 сая юан авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн. Татварын хуулиар Фанг тус мөнгөнөөс 10 сая юаны  татвар төлөх ёстой гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын эхээр Хятадын татварын алба жүжигчин Фан бүсгүйг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж эхэлсэн аж. Жүжигчин Фан Бингбинг Weibo-д маш идэвхитэй байдаг бөгөөд нийтлэл тогтмол оруулдаг байсан аж. Түүнийг зургадугаар сарын 2-ноос хойш олны нүдэнд харагдах нь багасч, нүүр номдоо ч нийтлэл оруулахаа больсонд фенүүд нь ихэд санаа зовж байгаа аж. Фан сүүлд тоглосон ‘’The Legend оf Ba Qing’’ цувралын нээлтэд наймдугаар сарын 29-нд оролцох байсан боловч продакшнаас киноны нээлт тодорхойгүй шалтгаанаар хойшилсон гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Koreatimes 

Т.Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж