Дүү С.Уилльямс 1/8-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Дүү С.Уилльямс 1/8-д шалгарлаа

Дүү С.Уилльямс 1/8-д шалгарлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй талбайн теннисний US Open тэмцээний шөвгийн 8-н төлөөх тоглолтууд үргэлжилж байна. US Open тэмцээний 6 удаагийн аварга С.Уилльямс Эстоний К.Канепитэй тоглож гурван сетэд 6-0, 4-6, 6-3 харьцаатай хожиж шөвгийн 8-д шалгарлаа. Эстоний К.Канепи тэмцээний эхний шатанд эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэгч С.Халепыг хоёрхон сетэд ердөө 6 гэйм алдаж 6-2, 6-4 харьцаатай хожиж шуугиан тариад байсан теннисчин юм. Харин энэ удаа дэлхийн бүх цаг үеийн шилдэг эмэгтэй теннисчин С.Уилльямсын өмнө хүчин мөхөсдөж тэмцээнээ өндөрлүүллээ. С.Уилльямсын хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Чехийн К.Плишковатай тоглоно.

Одоогоор шөвгийн 8-д С.Уилльямс Чехийн К.Плишкова, АНУ-ын С.Стефэнс болон Латвийн А.Севастова нар шалгараад байна. С.Уилльямс 15, К.Плишкова, А.Севастова нар 3, С.Стефэнс 2 дахь удаагаа шөвгийн 8-д шалгарч байгаа нь энэ ажээ.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж