Луис Хэмилтон ялагчаа баталгаажууллаа | News.MN

Луис Хэмилтон ялагчаа баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Луис Хэмилтон ялагчаа баталгаажууллаа

Луис Хэмилтон ялагчаа баталгаажууллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд формула-1 уралдааны энэ оны 14 дэх гараа Италийн Монза авто тойруулгад явагдлаа. Формула-1 уралдааны анхны гранпринүүдийн нэг болох Монзад 69 дэх жилдээ зохиогдсон гараанд гол өрсөлдөөн шилгүүдийн дунд явагдсан. Байрлал тогтоох уралдаанд нутгийн баг болох “Феррари”-гийн нисгэгчид тун сайн байсан ч Ням гаригт болсон үндсэн гараанд “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүлж 5 дахь удаагаа Италийн гранпригийн ялагч боллоо.

Байрлал тогтоох уралдаанд “Феррари”-гийн залуус тэргүүлж ням гаригт уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болсон. Финланд нисгэгч К.Райкконен тэргүүлж, С.Феттел, Л.Хэмилтон, В.Боттас гэсэн дарааллаар гараанаас гарсан бөгөөд эхний тойрог дээд Л.Хэмилтон өрсөлдөгч С.Феттелийг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцэж С.Феттел замаас гарсан. Байрлалын төлөөх өрсөлдөөнд Л.Хэмилтон ялалт байгуулж чадсан бол С.Феттел байрлал ухарсан. Үүнээс хойш нэг их өөрчлөлт оролгүй явсаар Л.Хэмилтон 45 дахь тойрог дээр “Феррари” багийн К.Райкконеныг гүйцэж түрүүлснээр эцсийн мөчид ялалт байгуулснаар улирлын 6 дахь түрүүгээ Монзагийн гранпригээс авч дэлхийн аваргын тэргүүллээ баталгаажуулсан. Харин С.Феттел байрлал ухарсан ч маш сайн урагшилж 4-р байранд орсон.

Монзагийн гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. Л.Хэмилтон (Мерседе) – 1 цаг 16 мин 54.484 сек
  2. К.Райкконен (Феррари) +8.705 сек
  3. В.Боттас (Мерседес) – +14.066 сек
  4. С.Феттел (Феррари)
  5. М.Верстаппен (Ред Булл)
  6. Э.Окон (Форс-Индиа)
  7. С.Перез (Форс-Индиа)
  8. К.Сайнз (Рено)
  9. Л.Стролл (Уилльямс)
  10. С.Сироткин (Уилльямс)

Энэ удаагийн гараанд “Уилльямс” багийн Орос нисгэгч С.Сироткин 10-р байранд орсноор карьертаа анх удаагаа онооны бүсэд багтаж анхны оноогоо авсан юм. Ингэснээр 2005 оноос хойш анх удаагаа бүх багуудын нисгэгч нар онооны бүсэд багтаж чадлаа. 2005 оноос хойш формула-1 уралдааны улирал өндөрлөхөд оноо авч чадаагүй нисгэгчид байсан бол энэ жил улирлын 1/3-г туулахад бүх нисгэгч нар оноо аваад байна.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж