З.Нарантуяа төсвийн зарцуулалтыг нэхэв

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа төсвийн зарцуулалтыг нэхэв

З.Нарантуяа төсвийн зарцуулалтыг нэхэв

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар өнөөдөр /2018.09.03/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Тэрбээр мэдээллийн эхэнд  дээр дурдсан хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд тусгасан багцуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.  Тухайлбал,

Хууль зүй, дотоод хэргийн  сайдын багцад:

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал”-д 1800.8 сая төгрөг төсөвлөснөөс Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөгийг суулгажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад:

“Хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8  сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөгийг суулгаж өгсөн байна.

“Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэх ба энэ зорилгыг хэрэгжүүлэх тусгай зохицуулалтын шилжүүлэг гэж 311,267.4 сая төгрөгийг, мөн гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрх бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөгийг суулгасан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (гурван аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450  сая төгрөгийг,"Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус баталж,  хүүхэд хамгаалах тухайн хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлж байна.

"Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа  хүүхэд хамгаалах үйл ажиллагаа дорвитой сайжраагүй байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариултаас тодорхой харагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн асуулгын хариуд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан 5.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд эхний хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум төгрөгийг,

1) бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад – 9.9 хувь;

2) хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад – 12.6 хувь;

3) хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд – 13.7 хувь;

4) олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд- 3 хувь;

5)төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал- 23.9 хувь;

6) орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд- 36.5 хувийг зарцуулаад байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ  санхүү, хөрөнгийн зарцуулалтын талаар огт дурдагдаагүй байна. Одоогийн зарцуулалт, хуулийн хэрэгжилтийн зохион байгуулалт хангалтгүй байна.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагад хяналт тавихдаа ерөнхийд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн өсөлт, бууралт, хэмнэлт, макро эдийн засгийн бодлогын үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэдэг болно. Одоо бодит гүйцэтгэлд хяналт тавих зарчимд шилжинэ. УИХ-ын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлэг нь энэ сэдэв байх болно" гэлээ.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж