Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх тогтооолыг Засгийн газраас гаргасан. Гэхдээ өөрсдийнхөө хувийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэх нь нээлттэй. УИХ-ын гишүүд өнөө орой шинэ жилийн баярын цэнгүүнээ хийх бөгөөд нэг гишүүн 150 мянган төгрөгийн такс авч байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн шинэ жилээр эмэгтэй гишүүд “Намайг дагаад цэнгэ” дууны аянд “Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина” хэмээн үглэж буй бичлэг шуугиан тариад амжсан билээ. Энэ удаагийн шинэ жилээр эмэгтэй гишүүд гэнэтийн бэлэг бэлдсэн болов уу.
С.ШАРХҮҮ