Шатахууны үнийг 5-6 хувиар бууруулахыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг 5-6 хувиар бууруулахыг зөвлөжээ

Шатахууны үнийг 5-6 хувиар бууруулахыг зөвлөжээ

Пакистаны Газрын тос, байгалийн хий зохицуулалтын үндэсний газраас энэ оны есдүгээр сард газрын тосны бүтээгдэхүүний үнийг 5-6 хувиар бууруулахыг Засгийн газартаа зөвлөсөн тухай www.researchsnipers.com цахим хуудаст нийтэлжээ.

Хэрэв Засгийн газар Газрын тос, байгалийн хий зохицуулалтын үндэсний газрын зөвлөмжийг хүлээж авбал Пакистаны хэрэглэгчид одоогийн шатахууны үнийг литр тутамд 95.24-93.24  ам.доллар болгон хоёр ам.доллараар хямд шатахуун хэрэглэх боломжтой аж.

Засгийн газар газрын тосны үнийг хүлээгдэж байснаас илүү багасгаж болох ч Газрын тос, байгалийн хий зохицуулалтын үндэсний газрын зөвлөмжийг авах эсэхээ шийдвэрлэх юм байна. Учир нь өмнөх Засгийн газар тус байгууллагаас өгсөн зөвлөмжийг хүлээн авч, хэрэглэгчдэд илүү их хэмжээний хөнгөлөлт үзүүлж байсан аж. Түүнчлэн Газрын тос, байгалийн хий зохицуулалтын үндэсний газраас зарим үед газрын тосны үнийг өсгөхийг зөвлөдөг байв.

Өнгөрсөн сард тус улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх зорилгоор Газрын тос, байгалийн хий зохицуулалтын зөвлөмжөөс татгалзаж байсан юм. Үнэ өөрчлөгдөхгүй байхын тулд Засгийн газар нь газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах хэрэгтэй. Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг бууруулах шаардлагатай байжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж