АНУ-ын сенатор Жон Маккейн 2018 оны наймдугаар сарын 25-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж 81 насандаа таалал төгссөн. Нас барахаасаа өмнө тэрээр ерөнхийлөгч Дональд Трампыг өөрийн оршуулгын ёслолд оролцохыг хорьсон юм. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт /2018.09.01/ сенатор Жон Маккейнд хүндэтгэл үзүүлдэг өдөр Трамп өөрийн эзэмшлийн гольфийн талбайгаар зочилжээ. Тухайн өдөр Трамп өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээний /НАФТА/ талаар жиргэж байжээ.
Түүний энэ үйлдэл олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсан. Гэвч Трампыг дэмжигчид үйлдлийг нь зөвтгөж байгаа аж. Урьд нь Цагаан ордонд цугласан сэтгүүлчид ерөнхийлөгч Дональд Трампаас Жон Маккейний талаар асуухад тэрбээр үг хэлэлгүй дуугүй байсан юм.
Харин сенатор Жон Маккейний хүндэтгэлийн арга хэмжээнд Билл Клинтон, Хилари Клинтон, Амазон компанийг үндэслэгч Жефф Безос мөн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама нар оролцсон байна.
ЭХ СУРВАЛЖ: SKYNEWS
Г. МАНДАХ