Усайн Болт хөлбөмбөгийн карериа эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Усайн Болт хөлбөмбөгийн карериа эхлүүлжээ

Тэрбээр албан ёсоор хөлбөмбөгийн тамирчин болжээ

Усайн Болт хөлбөмбөгийн карериа эхлүүлжээ

 

Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Австралийн хөл бөмбөгийн клубээс хөлбөмбөгийн карериа эхлүүлжээ.

Өдгөө 32 настай тэрбээр Австралийн “Central Coast Mariners” клубт тоглож байгаа юм. Өнгөрсөн Баасан гаригт Австралийн Сидней хотоос хойд хэсэгт орших Госфордын цэнгэлдэх хүрээлэнд нийт 12 мянга гаруй үзэгчдийн өмнө тэрбээр анхныхаа тоглолтод оролцлоо.

Болт тоглолтын 71 дэхь минутад бөмбөгөнд хүрч дамжуулалт хийсэн боловч амжилтгүй болсон юм. Тоглолтын дараа Болт “Бодож байснаас дажгүй тоглолт болж өнгөрлөө. Цэнгэлдэхэд байсан хүмүүс надад урам зориг өгч дэмжиж байсан нь их дэм боллоо’’ гэжээ.

Ямайкийн тамирчин Усайн Болт нь Олимпоос найман алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн боловч өнгөрсөн онд хөнгөн атлетикийн спортоо орхиж, зодог тайлсан билээ.

Тэрээр хөлбөмбөгийн мөрөөдлийнхөө талаар Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчдэд ярьж байсан удаатай юм.

Түүний мөрөөдөл ийн биеллээ олж байна.  Түүнийг "Дортмунд" клуб бэлтгэл хийх санал тавьж байжээ. Гэвч өвдөгний гэмтлээ бүрэн эдгээхийн тулд тэр урилгыг хүлээж авахаа түр хойшлуулж байсан аж. Харин энэ удаад “Central Coast Mariners” эхний ээлжид зургаан долоо хоногийн хугацаанд Усайн Болтыг туршилтаар тоглуулсны дараа гэрээ хийн албан ёсны хөлбөмбөгийн тамирчин болж байна.

Эх сурвалж: Аljazeera

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж