Ерөнхийлөгч хүүхдүүдэд Майдар төслөө магтав

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хүүхдүүдэд Майдар төслөө магтав

Ерөнхийлөгч хүүхдүүдэд Майдар төслөө магтав
Battulga

Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, нийт сурагчид, багш нартаа сурлагын амжилт хүсдэг уламжлалтай. Тэгвэл Ерөнхийлөгч энэ удаад Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Ингэхдээ уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тус суманд баригдах Майдар төслийн талаар танилцуулав. Өмнөх Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн нээлтийн анхны хичээлийн үндэсний телевизээр заадаг байсан бусад төрийн өндөрлөгүүдийн хувьд сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцож, баяр хүргэж, амжилт хүсээд өнгөрдөг.

Мэдээж, Ерөнхийлөгчийн хэлэх үгийг заах гэсэнгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн суман дахь Майдар төслийн 12 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасантай зэрэгцэн Ерөнхийлөгч Сэргэлэн сумыг нь зорьсон нь сонирхол татмаар. Майдар төслийн хүрээнд Сэргэлэн сум шиг хүнгүйдсэн сумдаа хөгжүүлэх санаачилга гаргаж байгаа нь зөв гэлтэй ч хичээлийн шинэ жилийн нээлт дээр хүүхэд багачуудын өмнө Майдар төслөө ярих нь хэр зохистой юм бол доо.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж