930000 хүн интернетийн донтой болохыг тодорхойлжээ | News.MN

930000 хүн интернетийн донтой болохыг тодорхойлжээ

930000 хүн интернетийн донтой болохыг тодорхойлжээ

930000 хүн интернетийн донтой болохыг тодорхойлжээ

Япон улсад дунд болон ахлах ангийн 930 мянган хүүхэд интернет болон интернетэд суурилсан үйлчилгээнд гүн донтсон болохыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанд тусгажээ.

Судлаачдын үзэж байгаагаар 2013 оныхтой харьцуулахад энэ тоо хоёр дахин нэмэгдсэн болохыг тодорхойлсон бөгөөд сошиал сүлжээ, ухаалаг утасны тоглоом зэрэг зүйлс нөлөөлсөн аж.

Японы эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын яам өсвөр насныхны дунд интернет хэрэглээний талаар тодруулах судалгааг нийт 103 дунд сургуулиас авснаас 64 мянган сурагч хариу илгээсэн байна. Үүнээс дунд ангийн эрэгтэй сурагчдын 10 хувь, эмэгтэй сурагчдын 14 хувь нь интернетийг замбараагүй, донтсон байдалтай хэрэглэдэг гэсэн хариу өгчээ. Харин ахлах ангийн эрэгтэй 13 хувь болон эмэгтэй 19 хувьтай тэнцэх сурагчид мөн адил интернетэд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр сурагчдын илгээсэн хариу донтолтын үед илэрдэг шинж тэмдэгтэй таарч байгаа бөгөөд тэдний нөхцөл байдал “Интернет хэрэглэхгүй болсон тохиолдолд уурлан бухимдах” хэмжээнд хүрсэн болохыг судлаачид тодорхойлсон аж.

Сүүлд хийгдсэн судалгаагаар Япон улсын хэмжээнд нийт 930 мянган хүн интернетэд донтсон болохыг судлаачид гаргасан бөгөөд энэ тоо 2013 онд 510 мянга байжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онлайн видео тоглоомд донтох өвчнийг жагсаалтад нэмсэн юм. Мөн БНХАУ-ын Засгийн газар хүүхэд, залуучуудын нүдний хараа муудахаас сэргийлж хэт тоглохыг хорих хөтөлбөр боловсруулж байгаа ажээ. Түүнчлэн 2014 онд Өмнөд Солонгост 20 гаруй настай залуу интернет кафед тоглохоор явахдаа гэртээ хоёр настай хүүгээ үлдээсний улмаас өлсгөж хөнөөсөн хэрэг гарч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж