Европын хувьцааны ханш буурч байна | News.MN

Европын хувьцааны ханш буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Европын хувьцааны ханш буурч байна

Онгоцны үйлдвэрлэгч ЕАДС-ын үзүүлэлт унасантай холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ ханшууд уналаа. Хөрөнгө оруулагчид АНУ-д хөдөлмөрийн зах зээлийн төлөв нааштай байгаа болон, Грек дэх өр зэрэг асуудал цаашид ямар нөлөө үзүүлэхийг тооцож үзэхээр түр амсхийцгээж байна. Британийн ФТСЕ-100 харьцуулагч индекс 0,5 хувиар унаж 5,576.45 болсон бол Германы ДАКС 0,4 хувиар унаж 5,853.76, Францын САС-40 0,4 хувиар буурч 3,889.43 болсон байна. Азийн индексүүдэд бага зэрэг өөрчлөлт орж Хятадын индексүүд ялимгүй өссөн. Харин Уолл Стрит нээгдмэгцээ ханш нь унах болно гэж таамаглацгааж байна. Доугын аж үйлдвэрийн хувьцаанууд 33 пойнтоор буурч 10,505.00 болсон бол Стандарт энд Пүүр 500 хувьцаанууд 3,1 пойнтоор буурч 1,134.00 болсон байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж