УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Тус хуралдаан товлосон цагаасаа 40 орчим минутаар хоцорч эхэлсэн юм. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа тул хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордонд интернэт сүлжээ түр хугацаагаар ажиллахгүй болоод байна.
Г.ДАРЬ