“Алдар”-ын байр ашиглалтад ороход бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

“Алдар”-ын байр ашиглалтад ороход бэлэн боллоо

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ цогцолбор баригдаж дуусчээ. Энэ сарын 28-ны өдөр шинэ байрын нээлтийн ёслолын ажиллагаа “Алдар”-ын байрны гадаа болох юм байна. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон УИХ-ийн гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЗХ-ний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцоно. Тодруулбал “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа нар оролцоно.

С.ОТГОН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж