Бразилийн Рио Де Жанеро хотын хойд хэсэгт орших шинжлэх ухаан, соёл урлагийн хамгийн том өв бүхий 200 жилийн настай ‘’Үндэсний музей’’-д гал гарч тус улсад ихээхэн хохирол учраад байна. Галыг унтраахаар гал сөнөөгчид шөнөжин ажиллаж байгаа юм. Галын улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй, галын шалтгаан ч тодорхойгүй байгаа аж.
Уг барилгыг Португалийн язгууртнуудад зориулан барьсан бөгөөд 200 жилийн ой энэ жил тохиожээ. Тус музейд 20 орчим сая үзмэрүүд байдаг гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, Египетийн хүний гараар бүтээгдсэн эд өлгийн зүйлүүд, өөр бусад орнуудын түүхийг харуулсан үзмэрүүд, Бразилийн түүхийн үнэт өвүүд байсан аж.
Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер твиттертээ ‘’Бразилийн өнө эртний түүхийн хамаг үнэ цэнэ оршсон тус барилга шатсанд улс даяараа уйтгарлан харуусаж байна’’ гэж бичжээ.
Эх сурвалж: BBC, Telegraph
T.Mядаг
Холбоотой мэдээ