ЦАГ АГААР
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.00
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа бүх МСҮТ, Политехник коллеж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх бөгөөд С.Чинзориг сайд өглөө 8:00 цагт Монгол-Солонгосын политехник коллеж /Хан-Уул дүүрэг, Алтай хотхоны урд/, 9:00 цагт Барилгын политехник коллеж /Баруун 4 зам/, 10:00 цагт Үйлдвэр, урлалын политехник коллежийн Эрдмийн баярт оролцоно. Холбоо барих утас 91915340, 88844482
- Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ тус сургуулийн жагсаалын талбайд болно.
09.00
- ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль Монголдоо анх удаа нисэхийн чиглэлийн зарим нарийн мэргэжлээр энэ жилээс элсэлт авч боловсон хүчин бэлтгэдэг болж байна. Нисэхийн чиглэлийн нарийн мэргэжлийг гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурч эзэмших л болж байдаг байсан бол одоо дотооддоо зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэх боломж ийнхүү нээгдэж байна. Холбоо барих утас: 91912343
- МУИС-ийн 1-р байрны гадаах талбайд хичээл йн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ
09.30
- Ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсэг сургууль цэцэрлэгүүд, шинжлэх ухааны байгууллагуудаар явна.
Холбоо барих утас: 88007709 99027019
10.00
- СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно.Холбоо барих утас: 96676095, 91010905
11.00
- Үндэсний мэдээллийн төвд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Үндсэн хууль зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ
12.00
- УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн ордны А танхимд хэвлэлийг бага хурал хийнэ.
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дунд хэсэгт тохижилтын ажил хийгдэж өвчтөн эмчлүүлэгчид болон эмч ажилчдын амрах боломжтой эко талбайн нээлт болно. Холбоо барих утас: 88331414, 91060300
- 100-аад жилийн түүхтэй ууган сургууль МУБИС-ийн Багшийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна
12.30
УУХҮ-ийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай.
13.00
MN мэдээллийн төвд их дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд тэд найман шаардлага бүхий албан тоотыг их дээд сургуулиудын удирдлага болон БСШУСЯ-нд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ
Холбоотой мэдээ