Оросын ард түмний хайртай дуучин, Төрийн Думын гишүүн Иосиф Кобзоныг Москва хотын Востряковскийн оршуулгын газар Ням гаригт хөдөөлүүллээ хэмээн РИА Новости мэдээллээ.
Иосиф Кобзон 81 насандаа өвчний учир таалал төгссөн юм.
Дуучинтай салах ёсыг Москвагийн Чайковскийн нэрэмжит Концертийн танхимд хийсэн бөгөөд бараг 6000 оричм хүн салах ёс хийхээр ирсэн бөгөөд үүнээс ч илүү олон хүн оршуулгын газар ирж хайртай дуучнаа сүүлчийн замд нь үджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар ирж салах ёс хийжээ.
Иосиф Кобзоныг эхийнх нь дэргэд оршуулсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ