УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр болсон билээ. Улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудал учраас хаалттай болох аж. УИХ-ын дарга үдээс өмнөх чуулган завсарлах үеэр энэ талаар анхааруулж “14 цагийн хуралдаа ирэхдээ гишүүд гар утас, электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг хүсье. Тэмдэглэл хийх бол тийм дэвтрийг нууцын эрхлэгчээсээ аваад хуралдааны дараа буцааж өгнө шүү” хэмээн анхааруулсан байна.
Б.ЭНХ