Сургуулийн орчинд кофейний найрлагатай ундаа худалдаалахыг хориглох саналыг ОХУ-ын Төрийн Думын гишүүн Геннадий Онищенко гаргасан юм. Түүний энэ саналын талаар ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар байр сууриа илэрхийлжээ. ОХУ-д мөрдөгдөж байгаа дүрэм журамд энэ асуудлыг зохицуулсан байгааг Хэрэглэгчийн хяналтын газар онцолсон байна.
Санал гаргасан Геннадий Онищенко Төрийн Думын гишүүн болохоос өмнө Оросын Эрүүл ахуйн ерөнхий эмчээр ажиллаж байсан юм. Өмнөд Солонгос улсад сургуулийн орчинд кофе зарахыг худалдаалахыг хориглосныг тэрбээр сайшаагаад энэ туршлагыг Орост мөн нэвтрүүлэх ёстой гэж тэр үзсэн ажээ.
Хэрэглэгчийн хяналтын газрын тайлбараар Боловсролын байгууллагуудын хоол хүнсний талаарх журманд кофе, энергийн ундааг, спиртийн төрлийн ундааг худалдаалахыг хориглосон болохыг сануулсан байна.
Өмнөд Солонгос Хүүхдүүдийн хүнсний авулгүй байдлын тухай хуулиа шинэчилж, сургуулийн орчинд кофейн агуулсан ундааг хориглох нэмэлт заалтыг оруулсан бөгөөд энэ хууль энэ 2018 оны есдүгээр сарын 14-нөөс хэрэгжих юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ