“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медалийн эзэн болсон. Гэвч Монголын тамирчин сэргээш хэрэглэсэн байж болзошгүй тул алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Зарим хэвлэлээр түүний допингийн А, Б сорьцоос сэргээш илэрсэн талаар мэдээлж байгаа юм.
Харин П.Орхоны ойрын хүмүүс тамирчин бүсгүйг харлуулж, хорлох гэсэн зорилготой худал мэдээлэл тарааж байна гэж үзэж байгаа аж. Харамсалтай нь, энэ мэдээлэл батлагдвал П.Орхон 2020 оны олимпод барилдах эрхгүй болох аж. Учир нь допинг илэрсэн тохиолдолд тухайн тамирчны гурван жил тэмцээн наадамд оролцох эрхийг нь хасдаг аж. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа юм. Харин улсын харцага Т.Өсөх-Ирээдүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан “П.Орхон допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна. Надад нотлох баримт бий” гэж хэлсэн талаар жиргэжээ.
П.Орхон 'Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий……!!!!! pic.twitter.com/lJyAIJWz1x
— Т.Өсөх-Ирээдүй (@usukhireedui) August 31, 2018
Орхон сайн тамирчин, хөөрхөн ч охин. Хараат бус шинжилгээнд дахин орох хэрэгтэй. Допинггүйгээ нотолж чадна гэж бодож бн.
— БАТЫЙ (@batengineer) September 1, 2018
П.Орхон гавъяатын багш Ц.Хосбаяр дасгалжуулагч допингийн асуудалд Соронзонболдын Батцэцэгийг хардаж байна. Өөрөө багш дасгалжуулагч хүн байж адилхан нэг тамирчныхаа сэтгэлд сэв хийх хэрэггүй л байсан юм даа. #МуухайМонголХүн pic.twitter.com/JhDcVA25C9
— Бабур (@jirgeech_) September 2, 2018
Нөгөө талаар энэ асуудал чөлөөт бөхийн холбооны хагарал, талцалтай холбоотой гэж хардах хүмүүс ч байна. Монголын спортын бүхий л холбоод хоёр хуваагдсан. Энэ нь тамирчдын сэтгэл санаанд төдийгүй амжилт сөргөөр нөлөөлж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй. Үндэсний бөхийн холбооноос эхлээд чөлөөт бөх, сагсан бөмбөг бүгд л хоёр хуваагдаж, улстөрчдийн гар хөл болсон удирдлагуудаасаа болоод Монголын тамирчид хохирч байна. Хэрэвзээ үнэхээр нийгэмд байгаа хардлага шиг П.Орхоныг хэн нэгэн хорлосон бол тэр нь хэн байж болох вэ. Яагаад ийм асуудал үүссэн бэ гэдгийг ярилцах цаг болжээ. Түүнчлэн спортын холбоодын эв нэгдэл, цаашлаад эдгээр холбоодоор дамжуулж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг ил болгох нь зүйтэй юм.
Т.НОМИН
Холбоотой мэдээ