Хятад, Нигер улс 328 сая ам.долларын гэрээг үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

Хятад, Нигер улс 328 сая ам.долларын гэрээг үзэглэлээ

Нигерийн харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэнэ

Хятад, Нигер улс 328 сая ам.долларын гэрээг үзэглэлээ

Төв Африкийн Нигер улсын Ерөнхийлөгч Мухамаду Бухари өчигдөр БНХАУ-д айлчлан ирээд байна. БНХАУ Африкийн орнуудад чиглэсэн олон талт гэрээ хэлэлцээ хийж эхэлсэн байна. Үүний нэг нь өнөөдөр /2018.09.02/ Хятадын Exim банк Нигер улстай 328 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд заасны дагуу БНХАУ-ын Exim банк Нигер улсын харилцаа холбооны сүлжээг хөгжүүлэлтэд дээрх хөрөнгө зарцуулагдана гэжээ. Мөн хоёр орны харилцааг сайжруулах болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэрээ, хэлэлцээ хийгдэх аж.

Нигерийн Ерөнхийлөгч Мухамаду Бухари Хятадад ‘’Африк тивийн хамтын ажиллагааны форум’’-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирээд байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сард Хятадын дарга Си Жиньпин Африкийн орнуудад албан ёсны айлчлал хийсэн.

Хятадын даргын Африкийн орнуудад хийсэн айлчлал тус тивийн орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэх шинэ санаачилга гаргах, Африкийн ард түмний амьжиргааны төвшинг сайжруулах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилгыг агуулсан аж.

Эх сурвалж: ChannelAsia 

Т.Мядаг 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж