БНСУ: Пеньян руу тусгай төлөөлөгчид илгээнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

БНСУ: Пеньян руу тусгай төлөөлөгчид илгээнэ

Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар есдүгээр сарын сүүлээр уулзах төлөвтэй байна

БНСУ: Пеньян руу тусгай төлөөлөгчид илгээнэ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин  есдүгээр сарын 5-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах тусгай төлөөлөгчид илгээхээр болсон тухай Хөх ордноос мэдэгджээ.

Есдүгээр сарын 5-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт БНАСАУ-ын нийслэл Пеньян хотод ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчид очно” гэсэн байна. Уулзалт таван өдрийн турш үргэлжлэх ба есдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчид нутаг буцна гэжээ. Хоёр орны тусгай төлөөлөгчдийн хамтарсан уулзалтаар хоёр орны харилцааг сайжруулах болон Солонгосын хойг дахь энх тайван байдал, цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар хэлэлцэхээр болсон гэв.

Мөн Хойд Солонгост айлчлах тусгай төлөөлөгчид Умард Солонгосын төлөөлөгчидтэй удахгүй болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцэхийн зэрэгцээ уулзалтын өдрийг товлох юм байна.

Мүн Жэ Ин болон Ким Жон Ун нар есдүгээр сарын сүүлээр Пеньян хотноо дээд хэмжээний гурав дахь уулзалтаа хийхээр товлосон тухай яригдаж байсан. Энэ уулзалт тэдний гурав дахь томоохон уулзалт болох аж. Хоёр улсын удирдагчид өмнө нь дөрөв болон тавдугаар сард хилийн зэвсэггүй бүст уулзаж байсан юм.

Эх сурвалж: Кoreatimes 

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж