“Тольт” бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

“Тольт” бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ

“Тольт” бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ

Математик, англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн  тэргүүний "Тольт" сургууль 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.  Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, олон улсын эко сургууль зэрэглэлтэй тус сургууль нь  нэгдүгээр ангиас нь  GRAPESEED олон улсын хөтөлбөрөөр англи хэл заадаг бөгөөд 3, 6-р ангиас  КҮНЗ-ийн төвийн хөтөлбөрөөр Хятад хэл сургадаг. Түүнчлэн  12-р ангидаа IBT TOEFL, IELTS, 3-5 дугаар  ангидаа TOEFL PRIMARY, 6-12 дугаар ангидаа TOEFL JUNIOR шалгалтуудад хамрагдан, олон улсын англи хэлний оноотой болсноор АНУ, Англи, Австрали, Герман, Япон гэх мэт орнуудад тэтгэлэгээр суралцах боломжийг суралцагч нартаа олгодог.

7-12 дугаар ангидаа хятад хэлний HSK I-VI оноотой болсноор БНХАУ-д тэтгэлэгээр суралцах боломжтой болно. Жил бүр 28-30 сурагч БНХАУ-д зуны сурагч солилцоо, эрчимжүүлсэн сургалтад хамрагддаг. Тус сургуулийн сурагчид дээрх олон боломжуудыг нэг дор эдлэхийн зэрэгцээ үнэ төлбөргүй хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө нээж чаддагаараа бусдаас онцлогтой. Тухайлбал, бүжиг, найрал дуу, ятга, морин хуур, бишгүүр, зураг, шатар, сагс, гар бөмбөг, хөл бөмбөг гэх мэт олон төрлийн дугуйлан хичээллэж байна.

Спорт заал, байгалийн ухааны лаборатори, мэдээлэл зүй, гадаад хэл, и-сургалтын кабинет, номын сан, бүжгийн заалтайгаас гадна хоцрогдол арилгах давтлага  үнэ төлбөргүй явагддаг.

“Айсуй цагийн эзэд”  уриатай тус сургуульд  Монгол Улсын гавьяат багш, боловсролын тэргүүний ажилтнууд болон шинэ залуу боловсон хүчинтэй үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ багш хөгжүүлэх чиглэлд маш сайн анхаардаг.

“Тольт ”  сургууль  нь хүүхэд нэг бүрт боловсролыг чанартай хүргэх үүднээс нэг ангид  24-26 сурагчтай байхаар анги дүүргэлтийг тооцжээ. Харин Англи, хятад хэлний группууд 12-16 сурагчтай.

Хүндэт эцэг эхчүүд та бүхэн олон боломжийг нэг дор танд олгож буй гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, олон улсын эко сургууль зэрэглэлтэй, нийслэлийн тэргүүний "Тольт" дунд сургуульд өөрийн хүүхдээ суралцуулж дэлхийн боловсрол эзэмшүүлэхийг хүсвэл сургуулийн байранд биечлэн ирж, сургалтын орчин, сургагч багш, баг хамт олонтой уулзах боломжтой.

Хаяг: СХД, 1- хороолол, 34-р байрны урд талд "Тольт" дунд сургууль

Утас: 91911016, 98110508

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж