Эминемийн шинэ цомогт Трампыг дисс хийсэн дуу багтана

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

Эминемийн шинэ цомогт Трампыг дисс хийсэн дуу багтана

Түүний карерийн сүүлийн цомог ''Kamikaze'' байх болно

Эминемийн шинэ цомогт Трампыг дисс хийсэн дуу багтана

45 настай реппер, дуучин Эминем шүтэн бишрэгчдээ бэлэг барин "Kamikaze" нэртэй цомгоо гаргажээ. Тус цомог нь уран бүтээлчийн сүүлийн цомог болох аж. Цомгийг онлайнаар худалдаалахаар болсон гэнэ.

Нийт 13 дуунаас бүрдэж буй тус цомгийн дуунууд дунд Дональд Трамп, Харви Уэйнштэйн, залуу дуучин Тайлер Крэйтор нарыг ‘’дисс’’ хийсэн дуунууд ч байх аж. Цомгийн эхний дуу болох "The Ringer" нь Трампыг шүүмжилсэн өнгө аястай дуугаар эхэлнэ гэжээ.  Эминем твиттертээ ‘’Нэг их юм бодоогүй л хийсэн цомог’’  гэж тодорхойлжээ.

Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард Revival цомгоо гаргаж байсан юм.

Эх сурвалж: BBC 

Т.Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж