АНУ-ын зэвсэгт хүчин Пакистаны нийслэл Исламабад хотод болж буй террорист үйл ажиллагааны эсрэг 300 сая ам.долларын тусламж үзүүлэх байсан ч үүнийгээ цуцлахаар болсон тухайгаа өнөөдөр /2018.09.02/ мэдэгджээ. Пентагоны төлөөлөгч Коне Фаулкнерийн хэлж байгаагаар АНУ-ын зэвсэгт хүчин нэн шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.
Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа ч Пакистан АНУ-аас нүүр буруулсан гэж буруутгаж байсан юм.
АНУ-ын Төрийн департмент Талибан бүлэглэлийн хамгийн өндөр зохион байгуулалтын, харгис үйл ажиллагаа явуулдаг "Хаккани" сүлжээг зогсооход ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байгаад шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс АНУ-аас Пакистанд үзүүлэх тусламжаа цуцалж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог Пакистаны шинэ Ерөнхий сайд Имран Хантай хийх уулзалтаас хэдхэн хоногийн ийн мэдэгдэж байгаа нь энэ аж. Гэвч АНУ-ын засаг захиргаа тус улсад үзүүлэх бүх тусламжаа танаж байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан ажээ. Үүнээс гадна НҮБ-ын Палентинийн дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлагийн тусламжийн санд үзүүлэх санхүүжилтээ зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC, CNN
Т. Мядаг