Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа:

  • Нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж