Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жингийн алтан медалийг Э.Цэндбаатар хүртлээ. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож, 3:2-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Мөн боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ.
Индонезийн нийслэлийн Кемаеоран /Kemayoran/ дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болсон юм.
Ш.ОЧ