БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийлээ

БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэг нээлтээ хийлээ
batlan, tsetserleg

2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр Батлан хамгаалах яам дэргэдээ 120 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтийг хийлээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажлын нэг нь “Цоглог” цэцэрлэг юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулжээ. Цаашлаад хүүхдүүд насныхаа онцлогоос хамаарч өдөрт ямар хэмжээний хоол хүнсээр хангагдах, хэрхэн эрүүл өсч бойжих вэ гэдэг дээр анхаарч, хоол хүнсний асуудлыг шийдэхээс эхлээд гал тогоог иж бүрэн тохижуулсан гээд цэцэрлэгт юу л байх ёстой тэр бүгдийг 100 хувь шийдсэн байна.

Уг цэцэрлэгт БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, харьяа анги салбарт ажиллаж буй офицер, ахлагч нарын 02-05 насны хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай хамтран ажиллахаар БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газартай зөвшилцөж БХЯ-ны дэргэдэх “Цоглог” цэцэрлэгийг Нийслэлийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн салбар болгон хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж