Хойд Солонгос цэргийн жагсаал хийхээр бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цэргийн жагсаал хийхээр бэлтгэж байна

Хойд Солонгос цэргийн жагсаал хийхээр бэлтгэж байна

Планет Лабс компанийн хиймэл дагуулаас авсан зургуудаас судлаачид Хойд Солонгос улс цэргийн жагсаал хийхээр бэлтгэж байгааг тодруулжээ. Учир нь ирэх есдүгээр сарын 9-ний өдөр Хойд Солонгос улс тусгаар тогтносны 70 жилийн ой тохиох бөгөөд ёслолын арга хэмжээнд зориулж цэргийн томоохон баярын жагсаал бэлтгэж байгаа аж. Мөн дотоод болон гадаад улс орны төлөөлөгчид хүрэлцэн ирэх боломжтой талаар дурдсан байна.

“Энэ удаагийн жагсаал өнгөрсөн хоёрдугаар сард болсон цэргийн жагсаалтай дүйцхүйц хэмжээний нүсэр болж магадгүй” хэмээн Зүүн азийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх програмын гүйцэтгэх захирал Жеффрей Левис ярьжээ. Танк, хуягт машин, тээвэрлэгч, агаарын дайралтаас хамгаалагч систем зэрэг байлдааны техник технологи хиймэл дагуулаас авсан зурагт буусан болохыг онцолсон байна. Гэхдээ 2017 онд болсон Хойд Солонгосын Нарны баяртай уг цэргийн жагсаал хэмжээний хувьд харьцуулшгүй жижиг гэдгийг мэдэгджээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон Хойд Солонгосын удирдагч Ким Ил Сүнгийн 105 жилийн баярын ойн жагсаалд оролцсон цэргүүд.

Хойд Солонгос улс нь цэргийн хүчээ дэлхий дахинд баяр жагсаал, парадаар таниулах дуртай боловч одоо болох гэж буй есдүгээр сарын жагсаалд шинэ баллистик пуужингаа олон нийтэд танилцуулах талаар мэдэгдээгүй байгаа аж.

Өнгөрсөн зургаадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Сингапурт уулзсан бөгөөд цөмийн зэвсэггүй болох зорилтод хүрэхээр хамтран ажиллах болсноо мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн саруудад энэ зорилт зогсонги байдалд орсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео энэ долоо хоногт Хойд Солонгост цөмийн зэвсгийн талаар хэлэлцэхээр айлчлал хийх ёстой байсан боловч ерөнхийлөгч Трамп түүний айлчлалыг цуцалсан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж