Зургаан сар цалингаа аваагүй хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

Зургаан сар цалингаа аваагүй хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ

Зургаан сар цалингаа аваагүй хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өчигдөр /2018.08.31/ 21.00 цагт  хоёр иргэн амиа хорлохыг завджээ. Тодруулбал, “Буянт-Ухаа” цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээрээс  31-35 насны хоёр эмэгтэй гарч амиа хорлохыг завдсан үйлдэл гаргасныг цагдаагийн бие бүрэлдэхүүн таслан зогсоожээ.

Дээрх хоёр иргэн нь  гуравдугаар сараас хойш  өдийг хүртэл ажилласан газраасаа  цалингаа аваагүй учир ийнхүү амиа хорлохыг завдсан гэжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.БУРАМ

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж