Индонезийн нийслэлийн Кемаеоран /Kemayoran/ дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаан орон нутгийн цагаар 14:00-д эхэлнэ.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглоно. Энэ тоглолтын дараа 64 кг-д дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Узбекстаны боксчин, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Холдаров Икболжон-той алтан медалийн төлөө тулалдана. Э.Цэндбаатар орон нутгийн цагаар 14:45-д, Б.Чинзориг 15:00 цагт дэвжээнд гарч тулалдах юм байна.
Холбоотой мэдээ