АНУ-ын Цагаан ордны хэвлэл мэдээллийн нарийн бичиг Сара Сандерс ерөнхийлөгч Дональд Трамп Папуа шинэ гвиней улсад зохион байгуулагдах Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын байгууллагын /АПЕК/ чуулга уулзалтад оролцож чадахгүй болсныг мэдээлжээ. Харин ерөнхийлөгч Дональд Трампын оронд дэд ерөнхийлөгч Майк Пенс улс орноо төлөөлж чуулга уулзалтад оролцох болсныг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил Вьетнамд болсон AПЕК-ын чуулга уулзалтад ерөнхийлөгч Дональд Трамп оролцож байхдаа азийн хэд хэдэн орнуудыг "АНУ-ыг завшдаг" хэмээн дайрч байсан юм. 2018 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах AПЕК чуулга уулзалтын дараагаар ерөнхийлөгч Дональд Трамп Австралид айлчлах талаар улс төрийн ажиглагчид таамаглаж байсан. Саяхан сонгогдсон Австралийн шинэ ерөнхий сайд Скотт Моррисон өнгөрсөн бямба гаригт /2018.08.25/ Дональд Трамптай анх удаагаа утсаар ярихдаа түүнийг Австралид айлчлахыг урьж байжээ. Гэхдээ тэд Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотод зохион байгуулагдах ИХ 20-ын чуулганаар бие биетэйгээ уулзах аж.
Харин дэд ерөнхийлөгч Майк Пенс Австралид хоёр дох удаагаа айлчлах талаар мэдэгдээгүй бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп энэ үеэр Франц улс руу дэлхийн I дайн дууссан 100 жилийн ойн баярт оролцох болсныг Цагаан ордноос мэдээлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. БАТМАНДАХ
Холбоотой мэдээ